8o
Улаанбаатар хот
mobile menu

Их эзэн хааны тухай сонирхолтой 16 баримт 

2016-10-31 09:00:00

Эрхэм хүндэт уншигчиддаа шинэ долоо хоногтоо ажил үйлс нь бүтэмжтэй байж, Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн онцлох нийтлэлээ www.history.com-оос Их эзэн Чингис хаан, түүний албад, хатдын талаар сонирхолтой 16 баримтыг орчуулан хүргэж байна. 
1.    Хоризмын хааны албаныхан Чингис хааны худалдааны илч, төлөөлөгчидийг ирэхэд алсанаар Хоризмтэй дайтах гол эхлэл болсон гэж үздэг. Эв эеийг эрхэмлэн ирсэн хааны албадыг алсанаар Чингис хаан Хоризмын хааны албанд ойр түшиж ажиллаж байсан 100,000 мян хүнийг алж, газар нутгийг хүйс нь тэмтрэнэ газрын зургаасаа бүр мөсөн хасаж, арилгаж байсан түүхтэй. 
2.    Чингис хаан, түүний цэргүүд бүхий л дайны туршид 40 сая хүнийг хүйс тэмтэрсэн хэмээн үздэг. Үүнээс улбаалан 700 сая тонн карбон агаарт тархсан хэмээн тооцоо байдаг байна. 
3.    Чингис болон Өгөөдэй хааны үнэнч зөвлөх Елюй Чуцай нь хааны Их засаг хуулийг зөрчсэн этгээдийн амийг хороож байхаар татвар төлөхийг шаардахыг зөвлөсөн байдаг. 
4.    Чингис хаан өөрийн охид, хатдыг ойрын холбоотон, хөрш орнуудын ван, хаадад эхнэр болгон өгч байсан гэдэг. Тэрээр өөрийн хүү нарт эзэлэн, булаасан газар бүртээ хаан, захирагчаар суулган өөрийн гадаад харилцаа, холбоог сайжруулдаг бодлого баримталдаг байв. 
5.    Чингис хааны онгоныг "Их хориг" хэмээх газар онголж, оршуулсан гэдэг. Тэрээр оршуулганд оролцсон алтан ургийнхан, дайчидыг бүгдийг нь алах тушаал буулгасан бөгөөд 1924 он хүртэл түүний талаар хэн ч ярьж болохгүйг сануулдаг байжээ.
6.    Түүний үхлийн шалтгааныг олон янз тайлбарладаг. Зарим нэг түүхийн эх сурвалжаас үзэхэд ан хийж явахдаа сум өвдгөнд онож, улмаар шарх хүндэрч, амиа алдсан гэдэг. 
7.    Чингис хаан өөрийн ядуу ард иргэдээ татвараас чөлөөлж,бүх шашинг шүтэх эрхийг нээлттэй өгдөг байсанд Их эзэн хааны гүрэнд дагаар орох үндэслэл нь болж байв. 
8.    Таж Махалыг барьсан Шах Жахан Чингис хааны удмын хүн байсан гэдэг. 
9.    Дөргөнэ хатан 5 жилийн хугацаанд хаан төрийг барьж байсан бөгөөд хамгийн хүчирхэг эмэгтэй хэмээн тодорхойлж, түүхийн шаргал хуудаснаа үлдсэн байдаг. 
10.    1258 онд Монголчууд Багдад хотыг эзлэн түрэмгийлж, шинжлэх ухаанч, гүн ухаантанг хороож,Тигрис мөрөнг цусан далай болгосон гэдэг. Иймд Исламын улсын алтан үед төгсгөл ирсэн гэж үздэг. 
11.    Хутулун гүнж хамгийн дайчин гүнж бөгөөд түүнтэй гэрлэхийг хүссэн эр болгонтой барилдаж, 10,000 агт адуу авч байсан гэдэг. Гэхдээ түүнийг ялсан эр байдаггүй аж.
12.    Монголчууд голд бохир хувцас, цагаан идээ, цус оруулахыг цээрлэдэг байжээ. Ингэсэнээр голын урсгалыг татрааж, лус савдаг уурлаж, хилэгнэдэг хэмээн үздэг. 
13.    Чингис хаан 1254 онд Христ, Будда, Муслим шашинтнуудыг хооронд мэтгэлцээн зохиосон ч ижил төрлийн философи агуулж байсан учр ялагч байхгүй хэмээн тодорхойлсон байдаг. 
14.    Чингис хаан биологи болон удамшлын түвшинд хамгийн сайн генийн бүтэцтэй байсан гэж үздэг.Төв азид түүний гентэй төстэй хэмээн тооцогддог 16 сая хүний биологийн эцэг гэж хэлж болно. 
15.    Тэрээр бага насандаа өөрийн ах Бэхтэрийг хоолоо хувааж идсэнгүй хэмээн хороож байжээ.
16.    Чингис хаан амьд ахуй цагтаа өөрийнхөн хөргийг зурахыг хориглодог байжээ. Харин түүнийг амиа алдсаны дараа монголын мөнгөн тэмдэгт зоосон дэр хэвлэн гаргасан байдаг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
1254 онд ИХ ХААН байгаагүй Мөнх хаан байсан байх шүү. Үүнээс үзэхэд Монголчууд шашингүй түмэн олон байсан бусуу
2016/10/31 66.181.187.165
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/10/31 66.181.188.211
зочин
Эзэн Чингис хаан 1162 - 1227 онд буюу 65 насыг зооголжээ.Энэ бол тухайн үеийн орчинд маш өндөр нас юм . Дайны олзонд ирсэн Дөргөнэ хатанг Өгөөдэй д өгсөн гэдэг
2016/10/31 103.212.119.69