8o
Улаанбаатар хот
mobile menu

БАХАРХАЛ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд

2016-10-31 15:25:00

 “Чингис хаан” одонг хүртэж байсан төр нийгмийн зүтгэлтнүүд:

П.Очирбат: 2005 онд

Анх 2005 онд уг шагналыг хоёр дахь Ерөнхийлөгч зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч гардуулж, анхны Ерөнхийлөгч хүртэж буй онцгой тохиол таарч байжээ.   Ийнхүү анхны Ерөнхийлөгч ийнхүү "Чингис хаан" одон хүртсэн анхны хүн болов.

Б.Шарав: 2006 онд

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасvрэнгийн Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнажээ. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн жилд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр vнэлж “Чингис хаан” одон хүртээж байсан аж. 

Д.Бямбасүрэн 2009 онд

 Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнасан байна. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавъяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Д.Бямбасүрэн бол Ардчилсан хувьсгал монгол улсад өрнөж байх үед улстөрийн арвин туршлага, мэргэн шийдвэрээрээ Монголын төрд үнэлж баршгүй түшиг тулгуур болсон манай улсын шилдэг улстөрчдийн нэг тул ийнхүү шагнуулжээ. 

 Р.Гончигдорж: 2010 онд

 

Раднаасүмбэрэлийн Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одон хүртээжээ.  Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Та бол манай орны хамгийн туршлагатай, их итгэл найдвар хүлээсэн хууль тогтоогчдын нэг аж. 

 Н.Багабанди: 2011 онд

 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабандийг “Чингис хааны одон”-оор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт  “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэжээ. 

 Д.Дэмбэрэл: 2012 онд

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдины Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан"-ны одон хүртээж байв. Таван удаагийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын даргын албыг хашиж байсан түүний амьдрал яахын аргагүй парламентийн түүхэнд чухал байр суурьтай гэж үзжээ.

 Д.Содном: 2013 онд

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай ажил, удирдах албан тушаал хашиж явсан, Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Думаагийн Содномыг Чингисийн одонгоор шагнаж байжээ. 

Х.Намсрай: 2014 онд

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Академич, дэлхийд нэртэй физикч Хавтгайн Намсрай уг одонг гардуулсан юм.

Хавтгайн Намсрай бол дэлхийн шинжлэх ухаанд данстай манай улсын цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрбээр олон арван Нобелийн шагналтан, олон зуун шилдэг эрдэмтдийг нэгтгэсэн дэлхийн шинжлэх ухааны академийн гишүүн эрдэмтэн юм. 

Г.Мэнд-Ооёо: 2015 онд 

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор энэ удаа энгэрээ мялаалгах эрхмээр зохиолч, яруу найрагч, малчин ардын хүү Гомбожавын Мэнд-Ооёод хүртээжээ.  

Г.Ариунбаатар: 2016 онд

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг энэ жил хүртлээ. Г.Ариунбаатарын тухайд өнгөрсөн долоодугаар сард сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын  уралдааны гран при  шагналыг  хүртлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
UZSEN
SODNOMIIN ACH OXIN GEED NEG ZOLBIN ERLIIZ SHAR GICHII BAINAA. BANKIND ARD TALD N OCHERLOJ BAISAN CHIN AIMAAR MUUXAI XAJIGLAJ IREEL GARIG ANDUURSAN LALAR BAINALEE dee
2016/11/01 59.153.112.77
Баатарсүрэн д
Содном гуайн зураг олдоогүй юм байхдаа
2016/10/31 61.253.54.96
mongol hun
Монголын төлөө чин шударгуу сэтгэлтэй төр нийгмийн нэрт зүтгэлтэн Бямбасүрэн гуай, суут эрдэмтэн Намсрай гуай, хөгжмийн аугаа зохиолч Шарав, дуурийн алдарт дуучин Ариунбаатар нартаа баяр хүргье.
2016/10/31 202.21.106.118
bagay
bagabandi aluurchin . ochirbat baylagiin tonuulchin2 chingesiin ulmiiid ochij haluun tamd unana
2016/10/31 188.64.243.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment