8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт" үйлдвэрийн захиралд нэр нь яригдаж буй Г.Бадамжунайтай дахин танилцья

2016-11-01 09:57:00

Улс төржилтийн хэрүүлийн бай болоод буй "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг саяхан томилсон. Мөн захирлыг нь удахгүй томилно гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат албан ёсоор мэдэгдсэн билээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эрх баригчид "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг энэ долоо хоногтоо багтан томилох гэнэ. Хамгийн сонирхолтой нь тус үйлдвэрийн захирлаар хэн томилогдох вэ гэдэг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байна. Улс төрийн хүрээнийхэний ярьж буйгaap “Эрдэнэт” үйллвэрийн захирлаар УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг томилохоор зэхэж байгаа гэх.

49 хувь нь хувьд очсоноос үүдэн томоохон асуудал дэгдээд буй тус үйлдвэрт цаашид үйл ажиллагааг нь хэвийн удирдаад явчих туршлагатай олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр хүнийг томилох хэрэгтэй. Эс тэгвээс гал гарсан “Эрдэнэт” -ийн асуудал дээр тос нэмэхээс гадна МАН-ынхан өдрөөс өдөрт унаж буй нэр хүндээ улам дордуулна.

Одоо нэр нь яригдаж буй Г.Бадамжунайгийн хувьд хүндхэн асуудлыг шийдвэрлэх цаашдаа “Эрдэнэт”-ийн хэмжээний том үйлдвэрийг удирдах түвшний хүн мөн үү гэдэгт эргэлзэх хүн олон байна.  Түүнийг зарим хэвлэлд дээлээ нөмөрч “Ганц худаг”-т очвол зохилтой хүн гэж бичжээ. Учир нь тэрээр авлига хээль хахуулийн хэрэгт үргэлж нэр холбогдож ирсэн удаатай. "Алдарт" Г.Алтан хатагтай л гэхад Т.Бадамжунайд авлига өгдөг байсныг нь нөхөр нь илчилж байсан билээ.

Т.Бадамжунай хэл амтайгаар нийслэлийн ерөнхнй менежерт томилогдсон цагаасаа эхлээд л авлига, албан тушаал, газрын наймааны хэрэгт нэр холбогдож иржээ. Л.Энэбиш агсан 2000 онд намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намын удирдах зөвлөлийн хурал дээр “Т.Бадамжунайг хэрхэвч хотын ерөнхнй менежер болгож болохгүй. Намд ойртуулж болохгүй хүн ” гэж хэлэн Н.Энхбаяртай санал зөрж тэрсэлдээд дийлээгүй гэх яриа байдаг.

УИХ-ын дарга М.Энхболдын баруун гар гэх Т.Бадамжунайг авлига хээль хахуулийн хэрэгт үргэлж холбогддог ч уснаас хуурай гардаг аргатай нэгэн гэгддэг. Арга ч юу байхав. Намын том хамгаалалт л байгаа биз. Түүнийг УИХ-ын гишүүн байхдаа халдашгүй бүрэн эрхийнээ далбаан дор нуугдаж ирсэн гэдэг. Дампуурсан “Хадгаламж” банкыг асуудалгүй ажиллаж байх үед ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнгийн мөнгөөр Солонгосын Казинод тоглосон хэргээр хоёр нөхрийнх нь хамт шалгах гэсэн боловч мөн л гишүүний бүрэн эрхийнхээ халхавчин дор чимээгүй өнгөрсөн байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тавьж байсан боловч намынх нь нөхдүүд олонхиороо авч үлдсэн гэдэг. Тэр цагаас хойш улс төр, бизнесийнхэний дунд мафийн бүлэглэлийг бий болгосон гэх. Албан тушаалаа урвүулан ашиглаж “Цагаан залаа агвет” ХХК-тай хуйвалдан улсын төсвөөс гурван зуун жаран xoёp сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун төгрөг завшсан гэх мэдээлэл бий. Мөн солонгосчуудадд 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн гэдэг. Нэгэн цагт намын нөхөр нь явсан УИX-ын гишүүн асан Ж.Сүхбаатар түүнийг намын бага хурлынхаа үеэр “Т.Бадамжунай бол мафийн толгойлогч. Авлигач” гэж заал дүүрэн орилж байлаа. Т Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ тэр газрууд нь буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг нь бас асуудалтай. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Мөн Сэлэнгэ аймагт үүнээс том газартай гэгддэг.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа улсын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэрэгт нэр холбогдож байсан ч тэгсхийгээд намжсан байна.

Энэ мэт түүнтзй холбоотой сайнаасаа илүү саар мэдээлэл хөвөрнө. Хамгийн сүүлийн мэдээллээр Худалдаа хөгжлийн банкны нууц ноёнтон банкны “Эрдэнэт” үйлдвэр дэхь 49 хувийн шинэ эзэн гэгдэх Д.Эрдэнэбилэгийг Т.Бадамжунайн хүргэн гэх яриа гарч эхэллээ.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол гэр бүлээрээ тус үйлдвэрт эзэн сууна гэсэн үг. Ямартай ч энэ удаа "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох  шийдвэрт хүрч. Гэхдээ нам доторх хамгийн нэр хүнд муутай нөхрөөр Эрдэнэт үйлдвэрийг удирдуулах гэж буй бололтой.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Badamjunai bayn,bayn geed horvoogiin huuliig hudaldaj avch 100 nasalj chadahgyi l bolov uu.Neg l udur tam ruu yvna daa,huurhii.
2016/11/01 202.179.25.117
zochin
uimeenii samuunii ezen ....shuuhed ogoh heregtei
2016/11/01 150.129.142.18
hvn
Elbegdorjiin zagalmailsan etseg gedeg baihaa, yostoi l nvgeliin nvdiig gurilaar huurch bna. Dawaatseren l vildweriig udirdah zow hvn. Oor busad ni idej l chadna.
2016/11/01 74.82.4.69
Иргэн
Ха ха ха. Ард түмнийг ингэж доромжлохоос яхав дээ. Бүх эрх нь М.Энхболдод байгаа юм чинь
2016/11/01 202.179.24.251
Иргэн
Энэнээс өөр муу нэртэй, элдэв муугаараа дуудуулдаг гар МАН-д алга уу?
2016/11/01 202.179.24.251
Enhbat
Zaawal iim humuusiig Erdenet uildweriin dargaar tomiloh hereg bnuda oor itgel daah ter tom uildweriig ulsiinhaa toloo irgediinhee toloo awaad yawchih hun oldohgui bgn bhda. Ali eswel ard tumeneesee as
2016/11/01 150.129.141.205
Хуйлар
Гоё гоё МАНАН-д Бадамжунайгаас өөр найдвартай хүн олдохгүй л дээ. Тэгээд сөнөтүгэй!
2016/11/01 112.72.11.103
tatvar tulugch
ter nuguu boo lam nar ni ene metiin adgiin hog shaar bolson hulgaich nariig uhuulj nam daraad amaar ni shoroo umhuulvel zohiltoi. Ene uvgun odoo uhehdee unet erdenesee avaad avsandaa oroh um bhdaa.
2016/11/01 99.13.71.208
иргэн
Мөн дээрдүүлвээ. ээ зайлуул даа
2016/11/01 103.9.90.231
Зочин
Л.Энэбиш агсан 2000 онд намын ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа намын удирдах зөвлөлийн хурал дээр “Т.Бадамжунайг хэрхэвч хотын ерөнхнй менежер болгож болохгүй. Намд ойртуулж болохгүй хүн".
2016/11/01 112.72.15.26
Ганбаяр
Түрийний бөөс толгойд гэдэг энэ шүүдээ, энэ угаас удам угсаа муу, ухаандаа гарвал доогуур хүн буруу гараар олсон мөнгөндөө сагаж дээд циндаанд гарсан гээд бодчихсон амьтан шүүдээ, циндаа гэдэг мөнгө б
2016/11/01 202.9.41.147
  • Recent
  • Most Read
  • Most Comment