Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллолын айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор цахилгааны шөнийн тарифийг 50 хөнгөлөхөөр болжээ. Тодруулбал, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг өнөөдрөөс эхлэн тооцох юм байна. Цахилгааны шөнийн хэрэглээний хөнгөлттэй тариф өнөөдрөөс эхлэн таван сарын турш хэрэгжих бөгөөд 21.00-06.00 цагийн хооронд мөрдөж аж.
Өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөллөө
2016-11-01 10:21:21