Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн уурхайд хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Дорнод аймагт энэ сарын 29-нд 22:00 цагийн орчимд Хятад жолооч Монгол залуугийн аминд хүрсэн хэрэг гарчээ.Тодруулбал, “Шинь шинь” компанийн далд уурхайд О гэх залуу /25 настай/ “Jiefang” маркийн хүнд даацын тээврийн хэрэгсэлд дарагдаж амиа алджээ. Тэрээр “Шинь шинь” компанийн ажилтан бөгөөд Дашбалбар сумын иргэн юм байна.“Шинь шинь” компани нь холимог металийн Улааны орд газрын ашигладаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажээ.
Хятад ажилчин Монгол залуугийн аминд хүрчээ
2016-11-01 10:36:00