Монгол бахархалын өдөр буюу 2016 оны аравдугаар сарын 31-нд МУГЖ Г.Ариунбаатарт "Чингис хаан" одон гардуулсан билээ. Уг өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Тус одонг дагаж, Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгодог юм байна. 9 цэн алт нь одоогийн ханшаар 3.2 сая төгрөгтэй тэнцэж байна.
"Чингис хаан" одонг "ЕСӨН ЦЭН" алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагадаг
2016-11-01 11:42:29