8o
Улаанбаатар хот
mobile menu

Худалдаа хөгжлийн банкийг ах дүү хоёр дээрэмдсэн нь тогтоогдлоо

2015-12-14 14:16:00

Худалдаа хөгжлийн банкинд халдаж, дээрэм хийсэн ноцтой хэрэг өчигдөр гарсан. Тодруулбал, ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн юм.

Тэгвэл цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллан эрэн сурвалжсаны эцэст гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Банк дээрэмдсэн этгээдүүд Э болон Б гэгч байсан бөгөөд төрсөн ах дүү хоёр болохыг нь тогтоосон байна.  Хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр байжээ. Тэд их хэмжээний буюу 380 сая төгрөг хүч хэрэглэн дээрэмдэн авсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус банкныхан тухайн өдөр арынхаа хаалгаар иргэдэд үйлчилж байжээ. Гэтэл ажлын цаг нь эхлээд удаагүй байтал баг өмссөн хоёр этгээд орж ирэнгүүтээ буу тулгаж, мөнгө нэхэмжилсэн байна. Ингэхдээ тааз руу нэг удаа бууджээ. Энэ үеэр банкны ажилтнууд гэмтэж бэртээгүй ч сандарсан ажилтнууд тэдний шаардлагын дагуу мөнгө гаргаж, уутлаж өгсөн гэх мэдээлэл байна. Тухайн үед Ням-Очир гэх хамгаалагч ажиллаж байсан ч ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл