8o
Улаанбаатар хот
mobile menu

Мунзуй Г.Нямдорж хилээр оргон зайлахыг завджээ

2016-11-01 12:08:11

Өнгөрсөн зун  “Мунзуй” хочит Г.Нямдоржийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид шуурхай ажиллан баривчилж байсан. Тухайн үед  “Rich Hill” зочид буудлаас иргэн Г.Нямдоржийг бусдыг барьцаалан, мөнгө нэхэж, дарамтлан дээрэмдэж газар дээрээ баригдаад байв. 
Мөн үүнээс гадна хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглож, түүнийг зохион байгуулсан хэрэгт шалгагдаж байсан “Мунзуй” хочит Г.Нямдоржийн хэргийг өнгөрөгч сард прокурорын байгууллагад шилжүүлжээ. Улмаар прокуророос Г.Нямдоржийг цаашид хорих шаардлагагүй гэж үзэн 10-р сарын 20-нд хорих ангиас суллаж батлан даалтад гаргасан байна. Батлан даалтаар гараад удаагүй байхдаа 10-р сарын 28-ны өдөр хилээр оргон зайлахыг завдсан байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл