8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Ой гарантай хүү нүүрсний машинд дайруулж, амиа алджээ

2016-11-01 12:30:22

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хилчин” хотхонд өнгөрсөн амралтын өдөр нэг настай хүү нүүрсний машины дайруулж, амиа алдсан хэрэг гарчээ. Хэргийн талаар иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

Ингээд мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад тус дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 37 настай Ц нь “Porter” маркийн автомашинаар нүүрс буулгаад хөдлөхдөө тус хотхоны .... тоотод суух нэг ой зургаан сартай С-ыг хойд дугуйгаараа дайрч, амь насыг нь хохироосон байжээ.Хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл