8o
Улаанбаатар хот
mobile menu

“Халамж”-ийн Д.Баярсайханы хамаатнуудыг шүүнэ

2016-11-01 12:44:50

Д.Баярсайхан нарын 10 хүнд холбогдох хэргийг 2014 оноос эхлэн шалгаж эхэлсэн юм. Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авсан хэмээж байв. НХҮЕГ-ын дарга асан Д.Баярсайханы нэр холбогдож онц их хэмжээний эд хөрөнгө завшсан, мөнгө угаасан хэмээн буруутгагдаж удаан хугацаанд шалгагдаж байсан ч прокурорын байгууллагад хэрэг нь хянагдаж байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Д.Баярсайханы нэр тус хэрэгт холбогдож шүүгдэх хүмүүсийн нэрсээс хасагджээ. Үлдсэн хамсаатанууд гэх Д.Отгонтөгс, Д.Отгонгэрэл, Б.Эрдэнэсувд зэрэг хүмүүст холбогдох, Эрүүгийн хуулийн 150, 1661-д заасан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
zevuun yum
2016/11/01 202.179.27.65
ёо ёо
ёстой ядаргаатай идээчид юмаа
2016/11/01 103.9.90.231