Дөнгөж сая Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр иргэн н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан эхэллээ. Хурандаа нар "Иргэн н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн, нэр төрд халдсан" хэмээн шүүхэд хандсан бөгөөд тус хэргийн шүүх хурал ийнхүү эхлээд байна. Шүүх хурал эхэлсэний дараагаар Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа 100 гаруй цагдаа хамгаалалтад гарсан байна.
Шүүх хурлын гадаа цагдаагийнхан өндөржүүлсэн хамгаалалт аваад байна
2016-11-01 14:58:16