Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкуудад зарж байгаа ам.долларын ханш 2410 төгрөгтэй тэнцлээ. Харин “Найман шарга” зах дээр 2405 төгрөгтэй тэнцэж байгаа юм. Монголбанкны шинэ удирдлага бодлогын хүүгээ 15 хувьд хүргэсэн ч ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлаж чадсангүй. Хэрэвзээ Засгийн газар эдийн засагт яаралтай “цус сэлбэхгүй” бол ханш 2500 хүрэхэд тун ойртоод байна. Учир нь, хоногийн дотор ам.долларын ханш 20-30 төгрөгөөр өсч байгаа нь эдийн засагт SОS зарлаж байна гэсэн үг юм.
Ам.доллар 2410 төгрөгтэй тэнцлээ
2016-11-01 15:17:47