8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Манай яам шантаажны ажиллагаанд уягдаж ажиллахгүй ээ

2016-11-01 15:57:00

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж мэдээлэл хийлээ. Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, газар хэлтсийнхээ дарга нарын хамтаар өгөв. 

Мэдээллийн эхэнд тус яамны сайд Н.Номтойбаяр “Нийгэмд юу л байна, асуудал байна. Хаанаас гарааны эхлэлээ тавих вэ?. Бид ямар бодлогоор хэрэгжилтийг хангаж ажиллах юм бэ гэдэг асуудал хамгийн чухал. Нэгдүгээрт, нийгэмд ажилгүйдэл маш их байна. Ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал байна. Төр засгийн бодлого манай салбарын хүрээнд оновчтой байж ирээгүй. Энэ салбарын хувьд идэвхтэй, санаачлагатай, татвар төлөгчдийн мөнгийг төсвийн захиран зарцуулалтад хэрхэн зөв оновчтой зохион байгуулах вэ гэдэг асуудал их чухал. Залуус, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхдүүд гээд асуудалгүй давхарга алга. Бид тэдний ажил, амьдралыг зохицуулдаг үүрэгтэй яам. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эхийн хэвлийд хүүхэд бүрэлдэхээс эхлээд бурхан болох хүртэлх нийгмийн амьдралыг зохицуулж байдаг. Ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах үүднээс хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, орон сууц, амралт сувилал гэх бодлогын асуудлыг тус хуулинд тусгаж өгсөн. Харин залуусын ихэнх нь нэн ядуу гэдэг томъёололд багтаж байгаа. Ядуу гэдэг нь зөвхөн санхүү эдийн засгийн хувьд биш сэтгэлгээний асуудлыг нь ч мөн багтааж байгаа юм. Манай улсын нийт хүн амын 70 орчим хувийг бүрдүүлж буй залуус ядуу байна гэдэг бол үндэсний хэмжээний тулгамдсан асуудал гэсэн үг юм. Тиймээс залуусын асуудлыг шийдвэрлэсэн хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн баримтлах зарчим бол “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн агуулгатай. Үндсэн таван бодлогоос бүрдэнэ. Хувь хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн бодлогоос бүрдэнэ. Нийт 18 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Энэ хуулийн төслийг боловсруулж дуусч байна. Бид судалгааны ажлыг хийж байгаа. Боловсролын зээлийн сан маргаашнаас ажиллана. Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд рүү гээ хандсан ажлуудыг мөн хийж байна. Тухайлбал, ХБИ нийтийн тээврээр үнэгүй зорчиж эхэлсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн малчдын тэтгэврийн насыг наашлуулж байгаа. Гадаадад ажиллах хүч гаргах тал дээр Японтой хамтарч ажиллахаар ажил хэргийн хүрээнд ярилцсан. Япон улсад монгол залуусыг сургахаар тодорхой ажлуудыг хийнэ ” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Эсэргүүцэл бүхий шантаажны хэлбэрийн үйл ажиллагаа их явагддаг. Тийм байдалд автаж манай яам ажиллахгүй

- Хүүхэд харах үйлчилгээг зогсоосоноор уг үйлчилгээг эрхэлж байсан хүмүүс хохирч үлдэж байна гэх мэдээлэл бий. Цаашид энэ үйлчилгээг яаж шийдэх вэ?

- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас надад өгсөн үүрэг даалгаврын хүрээнд миний бие 12 аймаг, хоёр дүүрэгт ажилласан. Би шөнө оройн цагийг ашиглаад Хүүхэд харах үйлчилгээг үзүүлдэг зарим төвүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцсан. Стандарт, шаардлагыг хангаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд байна уу гэвэл байна. Онц дүн тавимаар. Үүний хажуугаар саар нь байна уу гэвэл байна. Хүүхдийн эрх хамгааллын бодлого хангагдаагүй. Тухайлбал, нохой олноор тэжээдэг газрын хажууд хүүхэд харах үйлчилгээг явуулж байна. Өрөөний халуун, чийгшил, хуурайшилтын стандартын түвшинд байхгүй байна. Шаардлагатай илчлэгийг өгч чадахгүй хоол өгч байгаа тохиолдол байна. Ариун цэврийн нөхцөл байдал ч мөн хүнд байна. Дөрвөн замын уулзвар дээр хүүхэд харах үйлчилгээг нээсэн байх жишээтэй. Бид хүүхэд харах хүнийг дөрвөн жил баклаврын түвшинд бэлтгэдэг. Гэтэл хүүхэд харах үйлчилгээг явуулж байгаа хүмүүс нь мэргэжлийн бус байгаа. Манай яамнаас Хүүхэд харах үйлчилгээ явуулдаг байгууллагуудыг шалгаж байна. Нийт 29 газрыг шалгаад байна. Шалгалтаар тус газрууд нь стандартыг огт хангаагүй гэдэг нь тогтоогдсон.Яамнаас уг үйлчилгээг үргэлжлүүлэх бодлого баримталж байгаа. Гэхдээ тавигдаж буй стандартын дагуу хяналт шалгалтаа сайжруулна. УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Энэ асуудлыг ярина. Уг асуудлыг дэмжих нь зүйтэй гэдэг урьдчилсан дүгнэлтийг манай яамнаас гаргаад байгаа. Энэ асуудлаар хүмүүс яг одоо хэвлэлийн хурал хийж байгаа юм байна. Гэхдээ хэвлэлийн хурал, жагсаал цуглааны үйл хөдлөлд автаж бид ажлаа явуулахгүй. Төр засгийн бодлого тодорхой, тууштай явах ёстой. Эсэргүүцэл бүхий шантаажны хэлбэрийн үйл ажиллагаа их явагддаг. Тийм байдлаар манай яам ажиллахгүй. Хуулиндаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг тодорхой тусгаж өгөөгүй байна. Хоёр настай хүүхэд 16 настай хүүхэдтэй хамт сурч байна шүү дээ, хуулиндаа. Хүүхэд харах үйлчилгээний MNS 6540  гэж стандарт бий. Энэ стандартыг хаанаас боловсруулсан юм бэ гэхээр урьдны Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дангаараа гаргачихсан юм байна. Боловсролын яамны үүрэг оролцоо огт байгаагүй юм байна. Сургуулийн өмнөх боловсролын хуулинд хувилбарт маш олон цэцэрлэгийн хууль энэ хуулиараа хуульчлагдсан байдаг. Хүүхэд харах үйлчилгээний стандарт хувилбарт цэцэрлэгүүдийн стандартын алинтай нь ч дүйцэж очихгүй байна. Энэ стандартыг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэсэн зарчмын асуудал үүсээд байна. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээний стандартад хяналт тавимаар байгаа юм. Энэ бол зөв ажил. Гагцхүү хэрэгжилт нь муу байна.

Сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг буруулах боломжтой

- Та өнгөрсөн дөрвөн жилд уг яамны өмнөх удирдлагуудын үйл ажиллагаанд их шүүмжлэлтэй ханддаг байсан. Ялангуяа ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж мэдэгддэг байсан. Ахмадын зээлийн хүүг бууруулах боломжтой юу. Судалж үзсэн үү?

- Өмнө нь эрх барьж байсан АН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байсан ч сүүлдээ үнэнд гүйцэгдэж боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын хүрээнд Төрийн банктай хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг гарч ажилласан. Нэг сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Хэттээ цалингийн зээлийг ч бууруулах боломжтой. Арга зам нь маш тодорхой. Хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг удирдлага болгоод та бүгдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний хуримтлалыг арилжааны банкинд байршуулах арга замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ бол төсвөөс татаас авах арга биш. Харамсалтай нь Төрийн банкны зардал маш өндөр байна. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө зардлыг зургаан хувьд багтаах боломж байна гэдэг хариуг тус банкнаас надад өгсөн. Энэ бол маш өндөр. Өөр бусад арилжааны банкууд надад гурав орчим хүүгийн орлогын нэмэгдлийг нэмье гэдэг саналаа илэрхийлээд байгаа. Гэтэл Төрийн банк дэндүү өндөр зардалтай байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн зардлын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Хуваалцахын хэрээр нийгмийн даатгалын орлогын мөнгө буурна. Тэгэхээр би тийм шийдвэрийг гаргаж чадашгүй нь ээ.Төрийн банкны захиралтай уулзаад “Энэ зургаан хувиа буулгах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байна. Төрийн банк хүүгээ буулгаж чадахгүй бол би бусад банкинд хүсэлт тавина. Аль банк бага хүү санал болгоно би тус банктай хамтарч ажиллана.

- 2019 онд нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авна. Тэр мөнгөний санхүүжилтыг хаанаас гаргах вэ?

- 2019 онд хүүхдийн мөнгийг өгнө. 392 тэрбум төгрөгийг төлнө. Энэ мөнгийг төсвөөс өгнө.

- Ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа гэдэг нь үнэн үү?

- Тийм зүйл байхгүй. Нийгмийн даатгалын тогтолцоо маань албадан, шахаж шаардсан шинжтэйгээр ажлаа явуулдаг болсон байна. Энэ тогтолцоог өөрчилнө. Илүү арилжааны шинжтэй болгох зарчмын байр, суурийг баримталж байна. Бүрэн боломжтой юм байна лээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зах зээл 600.000 орчим төлөгчтэй байна. Тэгэхээр энэ хүмүүс рүү түлхүү чиглэсэн арилжааны, хүмүүсийг сайн дураар нь хамруулах бодлогыг хэрэгжүүлдэг баймаар байна. Нийгмийн даатгалын сан 587 тэрбум төгрөгийг улсаас татаас хэлбэрээр авдаг. Нийгмийн даатгалаараа улс төрийн оноо авах гэж ажиллаж ирсний үр дүн бол энэ. Сайн менежментээр нийгмийн даатгалын сангаа бид авармаар байна. Энэ тал дээр ажиллаж байгаа. Цаашид нийгмийн даатгалын мөнгийг албадан авах бус тухайн санг арилжааны хэлбэрт шилжүүлж нийгмийн даатгалын байцаагчдыг менежерийн статусаар солих бодлого боловсруулна. 

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Сангийн яамнаас дутахгүй тоо ярьдаг болжээ гэсэн шүүмжлэл их байна. Гэтэл яг нийгмийн хамгааллын бодлогын чиглэлээр ямар ажил хийж байгаа юм бэ. Хүн амын 6/1 хувь нь сэтгэлзүйн эмгэгтэй байна. Ард иргэдийн дархлаа сул байна. Яг энэ чиглэл рүү та яаж анхаарч ажиллах юм бэ?

- Энэ салбар хувь хүнийн хөгжил рүү хандсан ажлыг Төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлдэг. Гэр бүл хүүхэд залуусын агентлагийг тусдаа бий болгосон. Мөнгөн дүнгээр хэмжигдэхээргүй ажлуудыг хийж байгаа. НҮБ болон Швейцарийн хөгжлийн агентлагуудтай хамтран бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яамнаас ядуурлаас урьдчилан сэргийлэх бодлогыг баримталж ажиллана. Монгол хүний нэг онцлог нь амьдрал нь нэг доройтоод ирэхээр сэхэл авч чаддаггүй. Тэгэхээр бид хүн бүрийг ажилтай байлгах л зорилготой. Хамгийн гол нь нэг хүнийг ажилтай болгох ядруулаас гаргахад хэдэн төгрөг шаардлагатай юм бэ гэдгийг л тооцож үзэх хэрэгтэй.

- Нийгмийн даатгалын санд яг хэдэн төгрөг байгаа юм бэ?

- Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 577 тэрбум төгрөг 11.8 хувийн хүүтэй хадгалагдаж байсныг энэ оны 5 дугаар сарын 17-нд 9 хувь болгож бууруулсан. Ингэснээр бид 17 орчим тэрбум төгрөг алдаж байна. Мөн харилцах хэлбэр буюу 4 хувийн хүүтэй багагүй мөнгө явж байгаа. Тиймээс эхний ээлжинд харилцах хэлбэрт байгаа 80 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарсан. Ингэснээр дунджаар 15 хувийн хүү авах болж байгаа юм. Зарим орнууд нийгмийн даатгалын сангийн мөнгөө хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр зарцуулдаг. Гэхдээ энэ тогтолцоог манай улсад нэвтрүүлэхэд асуудал үүсч мэднэ. Өөрөөр хэлбэл, ирээдүйд шударга байж чадахгүй хүн энэ салбарын сайдаар томилогдвол нийгмийн даатгалын сангийн мөнгөөр тоглож дуусна. Эхлээд улс төрчид хөгжих хэрэгтэй.

- Таныг сайд болсноосоо  хойш яамандаа хөл, толгой нь мэдэгдэхгүй томилгоог хийж байна гэх мэдээлэл байгаа. Та үүнд хариу ямар хариулт өгөх вэ?

- Яаманд урьд нь ажиллаж байсан хүмүүс ч бий. Шинээр ажилд орсон хүмүүс ч байна. Намайг МАК-ийн дэд ерөнхийлөгчийг ажилд томилсон гэдэг. Урьд нь Хөдөлмөр халамжийн дэд даргаар ажиллаж байсан хүн л ажиллаж байгаа шүү дээ.  Баг хамт олноо бүрдүүлэх нь зарчмын л хэрэг биз дээ. С.Бямбацогтын дүүг ажилд авлаа гэж байна. Гэтэл С.Бямбацогт даргыг УИХ-ын гишүүн болоогүй байхад дүү нь энэ яаманд ажиллаж эхэлсэн. 11 жил энэ салбарт мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, газрын дарга болтлоо ажилласан. Ах нь сайд болонгуут энэ хүнийг ажилгүй болголтой нь биш дээ. Т.Аюурсайхан гишүүний дүүг ажилд авсан гэж шүүмжилсэн. Даатгалын салбарын хүрээнд улсын шилдэг тэргүүний ажилтан тэмдгийг таван удаа хүртсэн нэг л хүн бий. Тэр нь Т.Аюурсайханы дүү Т.Саран гэж хүн бий. Энэ хүнийг би хэлтсийн даргаар томилсон юм. Манай салбарын үлгэр жишээ ч хүн. Т.Аюурсайхан гишүүнтэй хань хамсаатан гэдгийг нь ч мэдээгүй. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
IRGEN
OCHNOON AJILDAA SAIN DAATGALIIN MERGEJILTNUUD BNSHD TED NARIIGAA EROOS SHAGNAHGUIMDA URGEKJ OROI BOLGON SUUJ AJILLAN ILUU TSAG MONGO CH BHGUI HETSUU DEE.
2016/11/04 202.179.29.99
Demjij bna
Ene zaluu yavan changarana gedeg bolj bna shuu
2016/11/04 64.134.67.106
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ Х
2016/11/03 202.131.252.213
добчин
Монголын ахмадын холбоо одоо байгаа юү тэтгэврийн биднийг хэн хамгаалж байнаа. Баасан хоригдсон бол өөр хэн гарч биднийг хамгаалах бэ
2016/11/02 103.50.206.40
насаа
Он гараад тэтгэвэр нэмэхгүй бол ахмадууд жанжинй талбайд суулт, өлсгөлөн зарлана. Баасан авгай НД- ын мөнгө төсөв идээд шалгагдаж байгаа юм уу мэдээлэл өгнө үү
2016/11/02 103.50.206.40
гочоо
Байшин барих мөнгө төсөв нь хэд бэ тэр мөнгөөр тэтгэвэр нэмэх нь шударга, нийгмийн даатгалын мөнгө бол бидний мөнгө шүү номтой баяраа , та шударга хүн үү
2016/11/02 103.50.206.40
Энэ дээрэм шинэ байшин барих шаардлага Нийгмийн даатгалд байхгүй
үнэн шүү хулгайч сайдуудаа хариу өг
2016/11/02 103.50.206.40
алтанхуяг
29 дүгээр сургуулийн хашаанд СБ дүүргийн НД- ын хэлтсийн байр барих гээд хэрүүл болж байна. Хэн ийм шийд гаргааа бэ Эрдэнээ худдал хэлж газар дээрэмдээ юү, эсвэл Номтойбаяр та юү
2016/11/02 103.50.206.40
гочоо
үнэн шүү, Эрдэнээ нохой өөрийн төрсөн Архангайн хайрхан сумандаа НД _ н мөнгөөр хувийн байшин барьсан гэсэн уасан бэ үндэсний зөвлөл хариу өгөөч Номтой бауараа
2016/11/02 103.50.206.40
гомбодорж
Тэтгэвэр нэ мэхмөнгөгүй , сан нь хоосон шахуу гээд байх юм. Гэтэл дүүрэг суманд нийгмийн даатгалын байшин барина гэдэг чинь огт буруу, нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж нэрнээс цаашгүй ,
2016/11/02 103.50.206.40
халагдсан хүн
Гудамжинд амбаарлаж гаргасан хүмүүсийнхээ тэтгэмжийг өгчөөч Номтойбаяраа 1500,0мян.төг чиний карманы мөнгө биздэ
2016/11/02 183.177.109.36
zochin
tsarau maraig ni haraldaa hulgaich bgaa bizdee
2016/11/02 103.57.92.95
халагдсан ажилчин
Тэгвэл СХД-н халамж, хөдөлмөрийн хэлтэсээс нийт 50 гаран хүн халаад, оронд нь хороодын хэсгийн ахлагч нарыг ажилд томилсоноо юу гэхэв.
2016/11/02 124.158.107.48
EST ATS
OYUN UHAANAAR ULSIG UDIRDDAG BOL ODOO MUNGUUR ULSIG UDIRDDAG BOLLOO. NOMTOIBAYAR NER NI HUNDEDSEN ENE BID 2IN SAID BOLJ MONGOLIG UDIRDDAG EST ATS BAILGUI. AAVINHAA BUYAND MONGOLIG DUUSGAH NUHUR DOO.
2016/11/02 202.180.220.172
zochin
sain ajilval ard tumen demjine muu ajilbal uls toriin ajil duussaj bolno tiim bolohloor sain ajillaara
2016/11/02 202.9.42.129
Zochin
Uuruu jinhene sgantaajchin shde, gutsdag haltar ve?
2016/11/01 103.26.195.94
Вв
Номтойбаяр гэх мэт боловсрол муутай, ухамсар муутай амьтад сайд гэхээр ой гутах юм, Монгол маань яаж ч хөгжихөв дээ, гутармаар
2016/11/01 76.114.212.208
Ац байлгүй
Үхсэн нохойн баас энэ бид хоёрын сайд хийж Монголыг хөгжүүлдэг... Ёстой ац байлгүй. Монголын төр ийм болтлоо доройтож. Бага хаадын үед л ингэж шалдаа орж байсан байх
2016/11/01 172.56.13.115
МАН-ын ах нь
Мэдлэггүй толгой нь томдсон нгн эрхийн тэнэгийн үгийг хүн хүлээж авах уу. Мөнгөний сайд амандаа багтсан үг хэлж баймаар. Эхлээд толгойгоо бага ч болтугай цэнэглэж 4 аргын тоо мэддэг болсон хойноо ...
2016/11/01 202.131.252.213
Hun l bn
Hudlaa hutshaa bolioch ee... Byambatsogtiin Saihan garuudiig tumen andahgui...
2016/11/01 103.212.116.10
САЙД АА
САЙДАА АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН ХЭЗЭЭ НЭМЖ ЭХЛЭХ ЮМ БЭ АХМАДУУДДАА ЭНЭ ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГМӨӨР БАЙНА. АХМАДУУД МАН-Д ТЭТГЭВЭР НЭМНЭ ГЭХЭЭР БҮГД ШАХУУ САНАЛ ӨГСӨН ШҮҮ ДЭ
2016/11/01 122.201.22.14
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/11/01 59.153.115.239
иргэн
За нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, халамж шиг дампуурсан салбар алга байна шүү сайдаа, анхаарч сайн ажиллаарай. Эмний бичиг аваад аптект очино санхүүжилт байхгүй гээд өгдөггүй...
2016/11/01 103.9.90.231
  • Recent
  • Most Read
  • Most Comment