8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хишиг Арвин Индустриал” Оюу Толгойн гүний уурхайн ам нээхэд амжилттай оролцлоо

2016-11-01 16:23:00

Уул уурхайн үндэсний тэргүүлэгч оператор “Хишиг Арвин Индустриал” компани нь Австралийн уул уурхайн дэлхийд тэргүүлэгч “Тийсс” компанитай хамтран "Рио Тинто" компанийн хэрэгжүүлж байгаа дэлхийд томоохонд тооцогдох "Оюу Толгой"-н зэс, алтны уурхайн налуу ам барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд өнгөрсөн сард гүний уурхайн ам нээх ажлыг амжилттай хийж гүйцэтгэн, гүний уурхайн үндсэн бүтээн байгуулалтын ажилдаа ороод байна.

2020 он хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй уг төслийг энэ оны долоодугаар сард эхэлж ойролцоогоор 130 гаруй сая австрали доллар буюу  (Тийсс компанийн Австралийн хөрөнгийн биржид гаргасан тайлангаас авав)  өртөг бүхий бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд дэлхийн түвшний зэс, алтны уурхайн төсөлд хувь нэмрээ оруулж буй томоохон ажил билээ.

Мөн хоёр компанийн түншлэлээр дамжуулан төсөлд ажиллах хүчний 90 хувийг Монгол ажилтнуудаас бүрдүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн, гүний уурхайн мэдлэг, туршлага бүхий дотоодын хүний нөөцийг олноор төрүүлэн гаргах өндөр ач холбогдолтой төсөл юм.  

Энэхүү гүний уурхай нь газрын гадаргаас 1,300 метр гүн хүртэл явагдах бөгөөд нийт 200 километрийн урттай үйлчилгээний болон туузан дамжлагын туннель барьж босгох бүтээн байгуулалт бөгөөд энэ нь Монголдоо цоо шинэ төсөл болж байгаагаараа онцлогтой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл