8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтны хэмжээ 15,1 тоннд хүрч сүүлийн 10 жилийн рекордыг эвдлээ

2016-11-01 17:32:31

 

Сүүлийн жилүүдэд буураад байсан алт тушаалтын хэмжээ өссөөр байна. Тодруулбал эхний 9 сарын байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 13.7 тоннд хүрчээ.
2015 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 15.1 тоннд хүрч сүүлийн 10 жилийн дээд түвшиндээ хүрснийг албаныхан онцолж байна.Тушаасан алтны хэмжээ өнөөдрийн ханшаар 550 сая ам.доллартай тэнцэж буй юм. Шаардлагатай тохиолдолд Төвбанк дээрх хэмжээний алтыг цэвэршүүлэн гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн 1.1 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа албан нөөцийн хэмжээ 1.6 тэрбум хүртэл өсөх боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл