8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөв бичих дүрмийн журмалсан толь бичгийг дахин гаргана

2016-11-03 16:59:00

Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас 2016 оны есдүгээр сарын 18-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 05 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолоор Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд зохиосон Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан Монгол үсгийн дүрмийг дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн.
Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлд тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Монгол хэлний зөв бичих дүрмэнд нийцүүлэн журамлах "толь бичиг"-ийг дахин шинээр гаргах ажлыг даалгасан байна.

Энэ тухай БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Ажлын гол зорилго бол кирил бичгийн зөв бичих дүрмийн талаар нийтийг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэж байгаа юм.

Журамлсан толийг гаргаснаар бид цаашид Ц.Дамдинсүрэн болон Б.Осор нарын дүрмийн тольд заасан Монгол үсгийн дүрмийг нийтээрээ нэг мөр дагаж, мөрдөх боломж бүрдэх юм.

Журамлсан толийг Хэлний Зөвлөл болон бусад эрдэмтэн судлаачид хамтран зургаан сарын турш ажиллаж, нийтийн хүртээл болгоно. Толь бичиг гартал Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны журамлсан толийг дагаж, мөрдөнө” хэмээн тайлбарлалаа.

Үүнээс гадна 2011 онд кирил бичгийн бичлэгийн стандартыг тогтоож нийт 700 үгийн бичлэгийг журамлсан байдаг. Уг 700 үгэнд бидний дагаж мөрдөж байгаа Ц.Дамдинсүрэн болон Б.Осор нарын тольноос зөрүүтэй бичигддэг 48 үг, мөн тус тольд байдаггүй 22 үг байдаг ажээ. Толь бичиг зохиох ажлын хүрээнд эдгээр үгийг нэгтгэн эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment