Өчигдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд иргэн Н.Мөнхжаргал цагдаагийн дөрвөн нэр бүхий хурандааг гүтгэсэн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан боллоо. Хурандаа нар "Иргэн Н.Мөнхжаргал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэн, нэр төрд халдсан" хэмээн шүүхэд хандаад байсан билээ. Шүүх хуралдаанаас иргэн Д.Мөнхжаргалд 9 сая 700 мянган төгрөгийн торгуулийн ял оноов.