“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна гээд нимгэн даавуунд ороочихсон явж байна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр 11.30 цагт өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. Өчигдөр сошиал ертөнцөөр цацагдсан энэхүү мэдээлэл худлаа бөгөөд тухайн зураг дээр гарсан хүүхдийн өвөө болон аав ээж нь ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийнхөнтэй хамт мэдээлэл хийх юм байна. Мөн үүнээс гадна тухайн зургийг дарсан этгээдийг хайж байгаа юм байна.