8o
Улаанбаатар хот
mobile menu

Банк дээрэмдсэн ах дүү хоёрын бичлэг, зургууд нь дэлгэгдлээ

2015-12-14 16:29:00

Худалдаа Хөгжлийн Банкны салбараас 380 сая төгрөг дээрэмдсэн ах дүү хоёрыг өнөө өглөө Улаанбаатар хотоос баривчилжээ.  Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү мэдээлэл хийлээ.  Тэрбээр энэ талаар “Цагдаагийн байгууллага мэдээлэл ирснээс хойш 24 цагийн дотор цагдаагийн ажилтнууд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай илрүүллээ. Улмаар эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.  Уг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 1985-1992 онд төрсөн Э, Б гэх төрсөн ах дүү хоёр. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл