“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан билээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв болон тухайн зураг дээр гарсан хүүхдийн өвөө болон аав ээж нь ЦЕГ-ын хэвлэл мэдээлэлийн төвийнхөнтэй хамт мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн н.Доржсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” хэмээсэн хэллээ. Одоогоор тус хэргийг ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Н.Доржсүрэн: Архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн
2016-11-02 12:38:50