Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 0 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тухайлбал: СХД-ийн нутаг Москвагийн гудамж, Драгон төвийн зогсоол дээр H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эмэгтэй мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Хэргийн газрыг орхин зугтжээ
2016-11-02 13:04:00