8o
Улаанбаатар хот
mobile menu

Урсгал тэнцэл 118,9 сая ам долларын алдагдалтай гарлаа

2016-11-02 16:48:06

Урсгал тэнцэл 118.9 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 64 хувиар буюу 208.7 сая ам.доллараар буурчээ. Урсгал дансны алдагдлыг сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт бүрэн санхүүжүүлж ирсэн юм.
Харин есдүгээр сард 14.4 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн талаар Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх хоёр сарынхаас буурсан дүн ажээ. Урсгал дансны алдагдал буурахад есдүгээр сарын орлогын дансны алдагдал 38 хувиар буюу 290.1 сая ам.доллараар буурсан нь гол нөлөө үзүүлсэн байна. Хөрөнгө, санхүүгийн дансны хувьд 185.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.
Энэ нь бэлэн мөнгө болон харилцах дансны санхүүжилт буурсантай холбоотой аж. Шууд хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт өмнөх сартай адил "Оюу Толгой" компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэнтэй холбоотой бичилт гэдгийг Төв банк тайлбарлажээ. 2015 оны дүнг эргэн харвал эцсийн гүйцэтгэлээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарч жилийн 60 хувиар буурсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment