Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааг үнэлэх судалгааны ажлыг гүйцэтгэх судалгааны баг, байгууллагыг тус судалгааг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус судалгаа нь дараах зорилготой.
- Монголбанкны чиг үүрэг, хэрэгжүүлж буй бодлогын талаар олон нийт (цаашид энэхүү судалгаанд хамрагдагч гэх) хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байдаг эсэхийг үнэлэх;
- Судалгаанд хамрагдагчидын Монголбанкинд итгэж буй итгэлийг үнэлэх;
- Монголбанкны үйл ажиллагааны ил тод байдлыг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлдгийг тодорхойлох;
- Монголбанкны мэдээллийн нээлттэй байдлыг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлдгийг мэдэх;
- Монголбанкны олон нийттэй харилцах харилцааг судалгаанд хамрагдагчид хэрхэн үнэлж байгааг судлах.
Судалгааны ажлын хамрах хүрээ, бүрдүүлэх материал
Судалгааны хамрах хүрээ |
Улаанбаатар хот |
Судалгаанд хамрагдагч |
|
Түүврийн хэмжээ |
|
Давтамж |
|
Судалгааг гүйцэтгэх хугацаа |
|
Гүйцэтгэх ажил, хүлээгдэх үр дүн |
Төв банкны ил тод байдал, олон нийттэй харилцах харилцааг үнэлдэг шилдэг аргачлалын дагуу судалгаанд хамрагдагчдаас түүвэр судалгаа авч, үр дүнг нэгтгэх |
Бүрдүүлэх материал |
Мэдүүлгээ ирүүлж буй судалгааны баг, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:
|
Судалгааны ажлын талаарх нэмэлт мэдээллийг 2016.11.02-ны өдрөөс 2016.11.10-ны өдрийн 09:30-17:00 цагийн хооронд Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн 312939 утсаар авч болно. Материалаа дор дурдсан хаягаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Монголбанк, Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв