Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэ болон түүний найз Чой Сун Сил нарын дуулиан намжихгүй байна. Солонгосын иргэд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг татгалзуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Сөүл хотноо 28,000 жагсагчид тэмцэж байна. Ерөнхийлөгч Пак Гын Хэ болон Чой Сун Сил нар 40 жил үерхэж, нөхөрлөсөн лотны найзууд аж. БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ нь өөрийн найз Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг дэлгэсэн, томоохон байгууллага, компаниас их хэмжээний санхүүжилт авсан авилгын хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байна.
Чой Сун Сил гэж хэн бэ?
Чой Сун Сил нь 60 настай бөгөөд Өмнөд Солонгосын төрд ямар нэгэн алба хашидаггүй аж. Тэрээр ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй 40 жилийн турш найзалж, нөхөрлөсөн. Тэрээр өөрийн нэрийг 2 удаа сольсон бөгөөд хуулийн дагуу Чой Сео Вон хэмээн нэрлэдэг. Мөн Пак Гын хэ-гийн зөвлөх Чой Тае Мин тавдах охин аж. Чой Сун Сил нь 1998 онд улс төрд орж, туслахаар нь ажиллаж байсан түүхтэй. Мөн албан ёсны эх сурвалжуудын үзэж буйгаар 1974 онд Пак Гын Хэгийн ээж Хойд Солонгосын хөлсний алуурчинд алуулсанаар түүнтэй ойртож, нөхөрлөсөн гэдэг. Энэ үед Пак Гын Хэ-гийн аав Пак Чунг Хэ ерөнхийлөгч, цэргийн зааварлагчаар ажиллаж байжээ.
Чой Сун Силийн аав Чой Тае Миний талаар "The Korea Times" сонинд нийтэлсэнээр "Чой Тае Мин нь "Дотоод сэтгэлийн амьдрал" гэх сүмийн үүсгэн байгуулагч бөгөөд шинэ төрлийн урсгалыг гаргасан гэж үздэг гэв. Энэхүү шинэ төрлийн урсгалтай сүм нь Христ, Будда, бөөгийн нэг төрлийн урсгал буюу Чеондисм ургалыг нийлүүлсэн урсгал аж. Чой өөрийгөө орчин үеийн Будда бурхан хэмээн өргөмжилдөг байна. Тус сүм гурван өөр шашины уламжлалыг хольж, үхэгсэдтэй харилцаа тогтоох, хүний амьдралд ид шидийг бүтээдэг хэмээн өөрийн үйл ажиллагаагаа хэвлэлэээр дамжуулан суртчилдаг аж.
Чой Сүн Силийн эцэг 82 насандаа өөд болж, цааш үйл хэргийг нь үргэлжлүүлэн явсан гэдэг.
Өмнөд Калифорниагийн их сургуулийн Солонгос судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Давид Канг "Чой Сүн Силийн гэр бүл ерөнхийлөгчийн амьдралын бүхий л цаг хугацаанд нөлөөлж ирж байсан" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.
Мөн Чой Сүн Сил нь дээр хэлсэнчлэн аавынхаа үйл хэргийг залгамжлан сүмийнхээ удирдагч болсон гэдэг. Өмнөд Солонгосын иргэд бөөгийн урсгалыг шүтдэг хэмээн гаргасан байдаг. Солонгосын бөөгийн урсгалыг Муизм гэж нэрлэх нь бий. Энэ нь Японы Шинтойзим урсгалтай тун төстэй аж. Солонгос улсын урлаг, соёлын яамаас мэдээл буйгаар Муизм урсгал нь Солонгосчуудын итгэл үнэмшилийг хүлээсэн нэг төрлийн урсгал болоод байна. Тэд өөрсдөө хүн төрөлхтөнг бурхантай холбогдож байна хэмээн үздэг гэв. Мөн Солонгос улс Мүүний шашины урсгалын эх орон бөгөөд бүх нийтийг хамарсан хуримыг зохион байгуулж, гэр бүлийг хүртэл бурханы өмнө салгадаг. Жинхэнэ аав, ээжийн уламжлалыг дээдэлдэг орон юм.
Өмнөд Солонгосын төрд харшилах хэргийг Чой Сун Сил үйлдсэн үү?
Чой Сун Сил төрийн нууцад хамааралтай гэх хэд хэдэн бичиг баримтыг үзэж, Самсунг, Хьюндай компаниас 70 сая ам долларыг ашгийн бус байгууллагынхаа нэр, Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн эрх мэдлийг ашиглан санхүүжилт авсан гэж үзжээ. Гэхдээ түүнийг хийсэн гэх баталгаатай нотолгоо олдоогүй бөгөөд түүний банкны хуулга, баримтыг прокуроын байгуулга шүүж байгаа гэж мэдээлсэн байна. Орон нутгийн хэвлэл, сөрөг хүчнийхэн, эрх баригчид түүнийг ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан их хэмжээний ам долларыг Солонгосын томоохон байгууллагаас гуйвуулж, авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Тэр үнэхээр гэмт хэрэгтэн гэж үү?
Түүнийг төрийн нууцад халдсан, авилгын хэрэгт буруутгаад байгаа ч түүнтэй холбоотой нотлох баримтуудыг олж чадаагүй байна. Пак Гын Хэ ард иргэдээсээ орон нутгийн телевизүүдийг ашиглан уучлал гуйсан бөгөөд тэрээр ерөнхилөгчийн албан тушаалыг авахаас өмнө миний туслах, зөвлөгч байсан. Тиймдээ ч төрийн нууцад хамаарах олон төрлийн бичиг баримт үзээгүй хэмээн мэдэгджээ.
Пак Гын Хэ-гийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа энэ хэргээр дуусах болов уу?
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах бөгөөд иргэд хугацаанаас нь өмнө огцруулах хүсэлтэй байгаа аж. Ерөнхийлөгч хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтаар буруутай хэмээн тогтоогдвол түр гүйцэтгэгчийг томилж, төрийн албаны ажлыг өгч, бүрэн эрхээсээ татгалзах үүрэгтэй аж. Мөн түүнчлэн тус хэргийн араас шил дараалан олон асуудлууд сөхөгдөж байна. Тухайлбал Пак Гын Хэгийн дэмжигчдийнтоо өдөрт дор хаяж 10 хувиар буурч, “Севол” хөлөг онгоцны ослын үеэр дорвитой арга хэмжээ аваагүй зэрэг өмнөх асуудал гарч ирж, хурцатгаж байна. Тэрээр өнөөдөр өөрийн орлон гүйцэтгэгч сайд, үндэсний их хурлыг тэргүүлэгчийг сонгох, чухал албан тушаалын томилгоог хийх ажээ.
Чой Сүн Силийн өмгөөлөгч Ли Кюн Жэгийн хэлсэнээр “Тэрээр Германаас өөрийн эх нутгийг зорьж байцаалт өгөхөөр ирсэн. Прокурор хэргийн үнэн зөвийг шалган мөрдлөг явуулж байгаа гэв.
Пак Гын Хэ дахин сонгогдох боломжтой юу, Солонгос улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
Ажиглагчдын харж буйгаар Чой Сүн Силтэй холбоотой асуудлаар сонгогчдын түүнд өгөх итгэл үнэмшилийн индекс огцом буурч, 21,1 хувьд хүрсэн гэж үзжээ. Түүнийг анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Солонгосын нийт иргэдийн 50 гаруй хувь нь итгэж, сонголтоо хийсэн байдаг аж. Тус үйл явдал Самсунгийн дэлбэрсэн гар утасны араас гарч, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Солонгосын иргэд тус хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Сөүл хотноо өнгөрсөн Бямба гарагаас эхлэн тэмцэгчид жагсаал зохион байгуулж, 30.000 гаруй иргэд оролцож байна. Цаашид ч энэ тоо өдөр ирэх тусам өсөх хандлагатай байгааг шинжээчид онцоллоо.
Бухимдсан жагсагч олон Пак өөрийн эх орноосоо урваж, олон нийтийн итгэл үнэмшилийг алдаж байна, засгийн газрыг өөрийн хар толгойгоор биш бусдын толгойгоор улирдаж байна, даруй огцруулах шаардлагатай байна хэмээн уурсаж байна. Чой Сүн Сил нь ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө хэлэх үг, ажиллах зарчмыг өөрийн гараар боловсруулдаг хэмээн хэлж байлаа.
Харин сөрөг хүчнийхэн, намууд тус хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн халдашгүй байдалд халдахгүй байх, ял тулгаж, гүтгэх хэрэггүй гэдгийг онцолоод үнэн зөвийг хуулийн дагуу олох шаардлагатай хэмээн илэрхийллээ. Мөн Саенури намын ирэх сонгуулийн ажилуудад ноцтой нөлөө үзүүлж, төрийн эрхийг дахин авах боломж бүрдэхгүй болоод байна.
Пак Гын Хэ өөрийн найз Чой Сун Силийн талаар мягмар гарагт өгсөн телевизийн мэдэгдэлээ “ Тэрээр намайг хамгийн хэцүү цаг үед түшиж, тулж байсан найз маань юм” гэжээ. Энэ нь ч баттай мэдээ бөгөөд ерөнхийлөгчийн ээж бусдад хорлогдсоны дараа Чой Сүн Сил түүнтэй хамт байж, уй гашууг нь хуваалцдаг байсан гэдэг. Мөн Чой Сун Сил “Бид зөвхөн зовлон жаргалаа хуваалцдаг найз нөхдийн холбоотой болохоос биш төрийн нууцад халдаж, эх орнырхоо эсрэг үйлдэл хийгээгүй” хэмээн хэлжээ.
chuhal.mn
Эх сурвалж: “Dailymail.co.uk”, “The Korean Herald”, “Indiatimes.com” "CNN"