8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж, Г.Алтан нарын эрх ашиг "Эрдэнэт" дээр огтолцох уу

2016-11-03 08:15:00

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг хууль буслуйврын шинжтэй гэж шүүмжилж эсэргүүцлийн дайн зарлаад байсан Ц.Нямдорж гишүүн ойрд нам гүм болов. Түүнийг уг асуудлыг сөхөж ганцаараа шахам тэмцэж байгааг нь хараад эх орон, эгэл түмнийхээ төлөө ингэж байна гэж бодох хүн олон байсан. Эрхэм гишүүн өөрөө ч “Энэ бол ганцхан “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал биш ээ. Монголын ард түмний амьдралтай холбоотой. Үүний төлөө би тэмцэнэ” гэж мэдэгдсэн.

Харин улс төрийн хүрээнийхэн түүний алхмын ард Ц.Нямдорж гэх хувь улстөрчид ирэх оноо, хожоо юу байхыг дор бүрнээ таамаглацгааж байв. Мэдээж ямар нэгэн эрх ашиг, хонжоогүйгээр ингэж дуугарна гэдэгт эргэлзэх хүн олон байгаа. Үнэхээр түүний юу хожих нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Тэгвэл тэр хождогоо хожсон бололтой. Парламентад 20 жил дараалан суусан их туршлагаа ашиглан ярьж буй зүйлээ их мэдээллээр баяжуулж чаддаг Ц.Нямдорж гишүүн улс төрийн тоглолтыг чадамгай явуулж чаддаг нэгэн. Аливаа мэдээллийг ашиглахдаа ч гарамгай. Тэгэхдээ ямар цаг үе, нөхцөлд юуг ашиглахаа сайн мэднэ. Олон нийтийн сэтгэл зүйд тааруулан тунг нь яаж тааруулахаа ч мэднэ. “Эрдэнэт”-ийн хувьчлалаар тэмцэл өрнүүлэхдээ ч энэ тоглоомын дүрмийг ашигласан.

Ц.Нямдорж гишүүнийг уг асуудлаар дуугарч эхэлсэн мөчөөс эхлэн иргэд олон нийт дэмжиж хувь улс төрчийнх нь оноог хангалттай өсгөлөө. Үүнийг ашиглан нам доторх байр, сууриа улам бэхжүүлж зарим нэг том дарга нараа ч сандаргав. Мань эр намаасаа хальж Ерөнхийлөгч цаашлаад АН-ынханыг тайван байлгасангүй.

Гэтэл эцэс сүүлд нь өмнөх Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг дуудаж байцаасан болоод л өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар олигтой дүгнэлт ч гаргаж чадаагүй Засгийн газрынхаа дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ гэж байсан ч одоог хүртэл таг чиг байна. Ямартай ч Ц.Нямдорж гишүүний ноцтой, нотой, сүртэйгээр мэдэгдэж буйтай дүйцэхүйц бүхнийг Засгийн газар нь нь ил гаргаж ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Нэг үгээр хэлбэл МАН-ынхан уг асуудлаар хий улс төржихөөс цааш бодитой нэг ч ажлыг явуулсангүй. Намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ч алга ташсангүйг бодвол МАН-д Ц.Нямдорж гишүүнийх нь тоглолт огт ашигтай биш байв. Тэгэхээр тус нам “Эрдэнэт”-ийн хууль бус шийдвэрүүдийг цуцлах, цэгцлэх ажлыг огт хийхийг хүсэхгүй байна. Үүний цаана ч эрх ашиг байгааг үгүйсгэхгүй.

Тэмцэгч Ц.Нямдорж гишүүнд нь хүртэл намын дарга нараа айлгахаас гадна өөр том эрх ашиг ч бий гэж үзэх хүмүүс байна. Ямар эрх ашиг гэж үү. Хариултыг өнөө, маргаашийн өгөө аваа, найз нөхдийн "том" шуналаас хайж болно. Тодруулбал, Ц.Нямдорж гишүүнийг насан туршийн найз Г.Алтангийнхаа төлөө “Эрдэнэт”-ийн асуудлыг сөхсөн гэж хардах хүмүүс байна. Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлыг удахгүй томилно. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Т.Бадамжунайг томилно гэх мэдээллийг цацсан ч яг үнэндээ хаалганы цаанаГ.Алтанг томилохоор бэлтгэж байгаа гэнэ. Т.Бадамжунайн хувьд яаж ч бодсон байж болох хувилбар биш юм. Нэр хүнд муутай, бүтэхгүй түүхтэй гээд Т.Бадамжунайн тухай сөрөг мэдээлэл уртаас урт хөвөрнө. МАН-ынхан Г.Алтанг туршлага, мэдлэгтэйд нь бус Ц.Нямдоржоос л болж томилох нь гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. “Эрдэнэт” шиг том үйлдвэрийг  удирдаад явчих Г.Алтангаас өөр боловсон хүчин МАН-д байхгүй л байв гэж дээ. Ц.Нямдорж Г.Алтан нарын хувьд эртний сайхан харилцаатай найзууд бөгөөд нэг нутаг усных гэж дотносдог. Ц.Нямдорж Г.Алтангийн болох бүтэхгүй бүхнийг хаацайлж хамгаалан асуудлаас нь гаргаж өгч байсан ч гэх мэдэлэл бий. Харин Г.Алтан нь Ц.Нямдоржийгоо мөнгөөр "тэжээдэг" гэж хатагтайн хуучин нөхөр нь олон нийтэд мэдэгдэж байсан удаатай. Ц.Нямдорж гишүүний түрээслэдэг гэх Зайсан дахь байрны эзэн нь Г.Алтангийн хүүгийнх гэх яриа бий..

Энэ мэт Ц.Нямдорж, Г.Алтан нарыг холбох асуудал олон бий. Томоохон хувьчлал бүрийн ард нэр нь яригдах Г.Алтангийн улс төр дэх нэр нөлөөг баталгаажуулж өгсөн Ц.Нямдорж гишүүн энэ удаа ч найзынхаа асуудлыг шийдүүлээд дуугүй болж байх шиг байна гэж хүмүүс ярьж байна. Хоёр сар гаран хоолойгоо сөөтөл Эрдэнэтийг ярьсан Ц.Нямдорж гишүүний зорилго найз Г.Алтангаа тус үйлдвэрийн захиралд томилох байсан бололтой. Намынхан ч үг, дуугүй түүний тохироо наймааны саналыг хүлээн авч зөвшөөрөх бололтой.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн “Ц.Нямдоржид Эрдэнэтийг,  улс орныг бодсон үнэр ч байхгүй” гэдэг үг санаанд орж эхэллээ.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
Tureeslegch naraa dampuuruuldag avgai biz dee bas boloogui nuhur jamyansurengee yalaa
2016/11/04 202.9.42.70
zochin
amraguud ym bolov u
2016/11/04 202.21.106.121
Иргэн
УИХ- ын гишүүд Нямдоржийнхоо үйлдлийг хянахтайгаа байгаа байлгүй дээ.Эрдэнэтийн но-г илрүүлэхийн эсрэг байгаа хүмүүсийн хийж байгаа,Нямдоржийн эсрэг ухуулга,хардалт байна.
2016/11/03 202.179.26.87
ЗОЧИН
ТӨРИЙН ӨМЧИЙГ ИЙМ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТӨЙ ХҮМҮҮСТ ЭРХ МЭДЛИЙГ НЬ ӨГӨӨД ТОМИЛООД БАЙХ ЮМ БОЛ НӨГӨӨ 49% ЭЗЭМШИГЧТЭЙГЭЭ ХУЙВАЛДААД ИДЭЖ УУГААД БҮР ЗАМАРСАН ЮМ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ ЭНЭ ЯВДЛЫН ЦААНА ЯМАР НО
2016/11/03 202.9.42.135
Зочин
Уул уурхайн бизнес гэдэг худалдаа наймаа худлаа шоу биш. Мэргэжлийн инженер хүн томилсон нь энэ ээдрээтэй үед яаж ч бодсон зөв шийдэл. Биднийг тэжээдэг зэс гууль болж, саалийн үнээ сувайрах вий дээ.
2016/11/03 208.107.157.231
zochin
ugui bailgui dee.
2016/11/03 66.181.187.86