8o
Улаанбаатар хот
mobile menu

Ганц бие хилэнцүүд шинэ хайр дурлалтай учирна

2016-11-03 09:04:18

ХОНЬ - (3/21-4/19)

Ажлаа сайн хийхийн хажуугаар амарч, гэр бүлдээ цаг гаргана гэдэг бараг боломжгүй. Ажлын шаардлагаар хийх уулзалт, хувийн харилцаа гээд үргэлж хариуцлага хүлээнэ гэдэг амаргүй. Бусдын зөвлөгөөг бүү сонс. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол зөн совиндоо итгэ. Гэрээ өөрчилж засахад их зардал гарахгүй. Мөнгө бага зэрэг дутвал гэр бүлээрээ амралтын өдрүүдээр дуусгаж чадна. Хэдэн найзуудаа урьж, үдэшлэг зохио.

ҮХЭР - (4/20-5/20)

Бусадтай аяласнаар гэгээлэг уур амьсгал бүрдэнэ. Эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргах нь тохиромжтой. Үхрийн ордныхон ямар нэг шинэ зүйл хичээн сурах нь чухал. Танд мэргэжлийн туршлага хэрэгтэй байна. Хайр дурлалын шинэ хамтрагчтай болно. Мөн хэн нэгэн чамтай сээтэгнэх нь одоогийн чиний хайрласан хүнээс илүү дурламаар юм шиг санагдана. Болгоомжтой бай.

ИХЭР - (5/21-6/21)

Хэрвээ тулгарч буй саад бэрхшээлийг даван туулж, бусдын дайралтыг тэсч чадвал таныг гайхалтай өдөр хүлээж байна. Хүмүүс дотроо танаас эмээж байгаа хэдий ч таныг айлгаж урам зоригийг мохоох гэж оролдох болно. Хүчирхэг хүмүүстэй танилцсанаар найз нөхдийнхөө хүрээллээс түр холдож ганцаараа байхыг хүснэ. Таны урам зориг ямар нэг байдлаар буурсаар байвал эргүүлэн авахын тулд бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудал гарч ирэх тул тооцоондоо хянамгай ханд.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Таны хайр дурлалын амьдралд эсрэг тэсрэг уур амьсгал ноёрхох болно. Өөрийнхөө хүсэж байгаагаар өдөр юм уу оройг өнгөрөөх ба хайртынхаа төлөвлөсөн хоёр зүйлийн алиныг нь хийхээ мэдэхгүй баих болно. Хэрэв зөвшилцөж чадахгүй бол гэртээ үлдэж маргаанаас зайлсхийсэн нь дээр. Олон нийтийн арга хэмжээ халуухан маргааны талбар болох шинжтэй. Хардалт ба сексийн эрээ цээргүй байдлаа хяналтад байлгаж, нууцлах нь хэрүүл маргаанаас зайлсхийхэд туслана.

АРСЛАН - (7/23-8/22)

Таны толгойд их зүйл эргэлдэж байгаа тул хэсэг хугацааг ганцаараа байхад зориул. Хувийн асуудлаа эмхлээд дараагийн алхамдаа даруй ор. Та бусдаас зөвлөмж туслалцаа хүсч байгаа ч хамгийн зөв шийдвэрээ мэдэж байгаа. Сонсохыг хүсэхгүй байгаад л гол учир байгаа юм. Зоригтой оролдоод үз. Замын түгжрэлд явахдаа юм уу хол зам туулахдаа радио сонсч оюунаа амараа.

ОХИН - (8/23-9/22)

Эд хөрөнгийн дуудлага худалдаа, хямдрал болон захаас та өөрт хэрэгтэй эд зүйлийг боломжийн үнээр худалдаж авах магдлалтай. Хүсэл мөрөөдөл болон сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгаагүйн улмаас хайр дурлалын харилцаанд таагүй харьцаа гарахаас болгоомжил. Таны түрэмгий хүсэл асар их нэмэгдсэнээс болж таагүй уур амьсгал бүрэлдэх болно. Ганц бие охиныхон шинэ хүмүүстэй танилцахдаа маш болгоомжтой няхуур байхыг сануулая.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Сэтгэл хөдлөл хүчтэй өдөр. Бүх төрлийн харилцаанд сануулга, далд утга хамт оршиж байдаг. Өөрийн хөрөнгө, өмчийн төлөө хэнтэй ч, юу ч битгий хий. Хөндлөнгийн хүнд итгэх хэрэггүй. Агаарт байх нь сэтгэл сэргээнэ. Эрч хүч тогтворгүй байна. Яаралтай хэрэг гарч болзошгүй, цаг шахуу байх болно. Бизнес уулзалт тийм ч урагштай болохгүй. Мөнгө эсвэл нэр хүндээ апдаж болзошгүй. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь бизнест тань сайнаар нөлөөлнө.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Энэ өдөр гарагийн холимог чиг хандлага ажиглагдах ба таны хүсэл зориг, хүч тамир өндөр түвшинд байна. Гэхдээ дотны хүнтэйгээ харьцах харилцаанд өөрчлөлт гарч магад. Та болон таны хайртай хүн хоёрын хооронд атаархал, улиг болсон зүйл, үл ойлголцол гарч ирнэ. Хайртай хүнээ атаархуулахын тулд одоо гадагшаа гарах эсвэл өөр хүнтэй сээтгэнэх цаг биш. Муу улиг болсон үйл хөдлөлийн тал дээр зөвлөгөө аваарай. Ганц бие Хилэнц шинэ хайр дурлалтай учирна.

НУМ - (11/22-12/21)

Шинэхэн бүтээлч санаагаа хэрэгжүүлэх эсвэл хуучин асуудлаа жирийн бус аргаар шийдэхэд тохиромжтой өдөр. Үдээс хойш чухал бичиг баримтанд анхааралтай хандаарай, энэ үед таны оюун ухаан хурц, гярхай болсон байна. Буд Cap хоёр хоёулаа таны сайн сайхан, ажлын нөхцөл байдлыг илтгэдэг Хонины орд руу орох тул энэ хоёр долоо хоногийн туршид эрүүл мэнддээ анхаарахад яг тохирсон цаг.

МАТАР - (12/22-1/19)

Өнөөдөр матрынхан эрчимтэй байж хүсэл тэмүүлэл сэтгэлийн хөдөлгөөнөөр юманд хандаж хэт санаа зовох тул танд маневар хэрэгтэй. Хардсан, сэжиглэсэн зан гаргахдаа болгоомжил. Бусдыг гүжирдэхээсээ өмнө өөрт нотолгоо байгаа эсэхээ эргэн хар. Тайван дөлгөөн бай. Эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шийдэх гэж түрэмгий зан гаргахаасаа өмнө өөрийн дотоод сэтгэлийг сонс. Үзэл бодлоороо нэгдсэн бол хамтрагч тань хэн нэгэнд сээтэгнэснийг дайснаа гэж үзэн санал зөрөлдөнө.

БУМБА - (1/20-2/18)

Найз нөхдөө сонгохдоо болгоомжтой бай. Төслийн жижиг хэсгүүд дээр ажиллахдаа ч таатай байх болно. Оюутнууд судалгааны ажил хийж, ур чадвар, мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ нийтийн номын сангаас өөрт хэрэгтэй номоо хайж олж чадна. Цаашид үргэлжлүүлэн сурахын тулд одооноос мөнгө хадгалж эхэл. Хөршүүдтэйгээ илүү ая тухтай байхыг хичээ. Урьд нь танд тусалсан хүнд та хариу туслах хэрэг гарна. Одоо та өөрийн чадах зүйлийг санал болго.  

ЗАГАС - (2/19-3/20)

Цолмон гараг зарим Загаснуудын ойр дотнын болон ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удсаар л байна. Хэрвээ та урагшлахаар шийдэж, давуу талыг олж авсан бол тантай хамтрахаа больсон бизнесийн хамтрагч тань эргэн ирэх санал тавих бөгөөд үүнд та шийдвэртэй хариу өгнө. Хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосноос илүү, бүх юм эргээд хэвэндээ ортол хийх зүйлсээ бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. Авьяаслаг Загаснуудын хувьд онгод, урам зориг нь зочилж ирэх бөгөөд өнөөдөр их бүтээлч байх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment