8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн Алтантай холбоотой асуудлын талаар тайлбар хийгээч

2016-11-03 11:38:02


Сүүлийн үед улс төрчдийн дунд Эрдэнэт үйлдвэрийн  дарга хэн болох вэ гэсэн асуулт багагүй маргаан дэгдээж байгаа. Улс төрчдийн дунд нэлээдгүй маргаан дэгдээгээд байгаа "Эрдэнэт үйлдвэр" захиралд хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунай мөн "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг нарын нэр яригдаж байна. "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан хатагтайг захирал болох хамгийн магадлал өндөртэй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоог хүртэл ам нээгээгүй байгаа юм. Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудтай холбоотой зарим гишүүд  санал хүсэлтээ хэллээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг хөндөж "Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэзээ хэлэлцэх юм. Яахаараа тэр Алтан гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийн дарга болно гэдэг юм бэ. Ц.Нямдорж гишүүн Алтантай холбоотой асуудлын талаар тайлбар хийгээч. Би хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт ажиллаад ирлээ. Иргэд Эрдэнэтийн асуудлыг хэзээ ярих вэ. Энэ асуудал хэзээ тодорхой болох вэ гэж асууж байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ИЙМ АШИГ СОНИХОЛЫН ЗӨРЧИЛТӨЙ ХУВИАРАА ЯНЗ БҮРИЙН БИЗНЕС ЭРХЭЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ЭРДЭНЭТИЙН ЗАХИРЛААР ТАВЬЖ БОЛОХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ИЙМ ХҮМҮҮС ҮЙЛДВЭРИЙГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОЖ УЛС ОРНЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХГҮЙ.
2016/11/03 202.9.42.135
Irgen
Nyamdorj gyai, Ta Altjingiin talaar bair suuria ilerhiileh tsag bolson.Uneheer Altjing zutguuleheer Erdenetiin asuudlig bosgoj irsen bol tanig hundleh bidnii setgel ugui bolno
2016/11/03 202.179.23.9