8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилоно

2016-11-03 11:46:00


"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулсан байна. Өчигдрийн хуралдаанаар 49 хувийг эзэмшигч талын ТУЗ-ийн гурван гишүүн болон төрийн 51 хувийг төлөөх дөрвөн ТУЗ-ийн гишүүнийг албан ёсоор баталгаажуулжээ. Тодруулбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарын нэрийг баталгаажуулсан байна.Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байгаа юм. Ингэснээр "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ТУЗ долоон гишүүний бүрэлдэхүүнтэй болж байна.Мөн үүнээс гадна  Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЭНЭ ТОМИЛГОО НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ШУУГИАД БАЙСАН ХЭЛ АМНЫ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМЫГ НЬ БАЙСНААР НЬ Л ШАХУУ ТОМИЛЛОО ТЭГЭЭД ТЭР ШУУГИАД БАЙГАА 49 %ИЙНХАА УЧРЫГ НЬ Ч ОЛСОН ЮМ АЛГА ХУВААЖ ИДХЭЭР ЗӨВШИЛЦСӨН ЮМ БА
2016/11/03 202.9.42.135