8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлгэнд авсан iPhone 7 гар утаснуудаа зарж байр худалдаж авчээ

2016-11-03 13:24:03

Хятадын Шэнжин хотод амьдардаг Шиаоли (түүний жинхэнэ нэр биш) хэмээх эмэгтэй 20 өөр залуугаас iPhone 7 гар утас бэлгэнд авч, түүгээрээ байр худалдан авчээ. Энэ явдал Хятадын нийгмийн сүлжээнд нэлээд шуугиан тарьсан төдийгүй эмэгтэйд бэлэглэсэн гар утаснууд нийтдээ 17.800 ам.доллар болсон байна. Энэ нь Шэнжин хотын төвийн дүүрэгт боломжийн орон сууц худалдан авахад таарсан үнэ бөгөөд бүсгүй нэрээ нууцалж, энэ талаараа “Weibo” нийгмийн сүлжээнд бичжээ. Тухайн бүсгүй найз залуучууддаа гар утас авмаар байгаагаа хэлснээр бэлэгний утаснууд цуварсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл