“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг хууль бус луйврын шинжтэй гэж шүүмжилж эсэргүүцлийн дайн зарлаад байсан Ц.Нямдорж гишүүн ойрын үед чимээгүй болсон. Түүнийг чимээгүй болсон шалтгааныг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар "Алтжин" группийн тэргүүн Г.Алтанг томилно гэсэн мэдээлэл гарсан. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж доорх тайлбарыг өглөө. "“Эрдэнэт” үйлдвэрийн захиралд Г.Алтан гэх хүнийг гаргана гэсэн гүтгэлэг явж байна. Энэ тухай ямарч яриаг хэнтэй ч яриагүй. Ямар ч увсын хүн байхгүй. Сонгууль болсноос хойш “Эрдэнэт”-ийн захирлыг соль гэж хэлсэн. Ердөө л энэ. Асар их доромжлол гүтгэлэг явж байна. Энэ сэдвээр ярьсан хүн болгоныг харлуулж байна. Одооны "Эрдэнэт"-ийг барьцаалж авчихаад байхад хуулийнхан нүдээ аниад яваад байна шүү дээ. Чадахгүй бол татан буугдаач ээ. 1000 сайн хөтөлбөр батлавч хуулийн байгууллага нь нэмэр байхгүй. Зөндөө мөнгө гаргаж өгч байна. Зүрхийг чинь үхүүлэх гэж улс төрчид зөндөө юм хийж байна. Түүнийг нь хамгааллаа. Ийм учраас хууль эрхзүйн орчны тухай хуулийн энэ хөтөлбөрийг О.Баасанхүү, Я.Содбилэг та гурав сонгогчдын нэрийн өмнөөс дуугарах хэрэгтэй. Гаргаад өгөөч тэр баримтаа” гэв.