УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ үеэр хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах тухай, үүнтэй холбоотойгоор хүүхэд харах үйлчилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг авчээ.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 688 хүүхэд харах төвд 10 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 1024 тогтмол ажлын байр бий болжээ. УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс санхүүжилтийг нь зогсооно гэж мэдэгдэж байсан билээ
Хүүхэд харах үйлчилгээнд 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмлээ
2016-11-04 09:20:00