8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улс хөгжлийн индексээр 76-д жагслаа

2016-11-04 09:40:09

Лондонд төвлөрдөг Легатум судалгааны хүрээлэн жил бүр гаргадаг Дэлхийн Хөгжлийн Индексийг (Prosperity Index) өнөөдөр 10 дахь жилдээ гаргаснаа зарлалаа.

Жагсаалтыг гаргахын тулд 104 хувьсагч ашигладаг энэ судалгаанд эдийн засгийн чанар, бизнесийн орчин, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн капитал, байгаль орчин гэсэн есөн дэд индексийг гаргадаг байна. 2016 оны Дэлхийн Хөгжлийн Индекс тайланд 149 улс хамрагдсанаас Монгол улс 76-д жагсжээ.

Монгол улсын дэд индексүүдийн эзэлсэн байрыг жагсаавал:

  • Эдийн засгийн чанар-64
  • Бизнесийн хөгжил-82
  • Засаглал-81
  • Боловсрол-48
  • Эрүүл мэнд-93
  • Аюулгүй байдал-105
  • Хувь хүний эрх чөлөө-83
  • Нийгмийн капитал-30
  • Байгаль орчин-108

Хамгийн өндөр үзүүлэлт нь Нийгмийн капитал (30) дэд индекс бол хамгийн бага үзүүлэлт Байгаль орчин (108), Аюулгүй байдал (105) дэд индекс болжээ. Хөршүүдтэй нь харьцуулбал ерөнхий индексээр Монгол улс илүү байгаа (Хятад 90, ОХУ 95, Казахстан 82) нь харагдаж байна.

Хөгжлийн индексээр тэргүүлэгч 10 орныг жагсаавал:

  • Шинэ Зеланд
  • Норвеги
  • Финланд
  • Швейцарь
  • Канад
  • Австрали
  • Нидерланд
  • Швед
  • Дани
  • Их Британи
  • Герман
  • Люксембург
  • Ирланд
  • Исланд
  • Австри
  • Бельги
  • АНУ
  • Франц
  • Сингапур
  • Словени тус тус оржээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
кк
гуцна бик
2016/11/04 202.179.27.101