
Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд иргэд түүх, соёлын өвийг малтаж байна гэх дуудлага иржээ. Энэ дагуу уг газрын мэргэжилтнүүд шалгажээ. Шалгалтаар Улаанбаатар хотод оршин суудаг иргэн Б хүүхэд, дүү нарынхаа хамтаар уг дурсгалыг малтсан болохыг тогтоосон байна. Иргэд түүх соёлын дурсгалт газрыг малтах тохиолдол гарах нь ихэссэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна.



