8o
Улаанбаатар хот
mobile menu

Татварын 90 хувийн хөнгөлөлтийн хуулийг эргүүлэн татсаны учир юу вэ

2016-11-04 10:15:11

Засгийн газар энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эргүүлэн татах шийдвэрийг гаргасан. Учир нь, анх хуулийн төсөл өргөн баригдахдаа 1.5 тэрбумаас ихгүй борлуулалтын орлоготой хүнс, хувцас болон нэхмэл, барилгын материал, газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулахаар тусгасан юм. Гэтэлд уг хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх явцад дөрвөн салбар нь дахин долоогоор нэмэгджээ. Мөн 1.5 тэрбумаас доошгүй борлуулалтын орлоготой ААН-үүдэд үйлчлэхээр байсан хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд 1.5 тэрбумаас доошгүй ашигт ногдох татвар бүхий  хувийн хэвшлүүдэд хамрахаар өөрчлөгдсөн юм. УИХ-ын гишүүд анхнаасаа томооохон ААН-үүдэд үйлчлэх  ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төсөл оруулж ирлээ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шүүмжлэхэд хүрээд байв. Тиймээс засгийн газрын хуралдаанаар уг  хуулийн төслийг дахин авч хэлэлцсэнээр эргүүлэн татах шийдэлд хүрсэн нь энэ аж. Хуулийн төслийг  дахин өргөн барих эсэх, хэрхэн боловсруулах асуудал одоогоор тодорхой байгаа талаар холбогдох албаныхан тодотголоо.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment