8o
Улаанбаатар хот
mobile menu

Парист монгол эмэгтэй халдлагад өртөж нас баржээ

2016-11-04 10:26:00

Өнгөрсөн даваа гарагийн өглөө 59 настай Монгол эмэгтэй мэсний шархтай нас барсан байдалтай олджээ. Тодруулбал, тус эмэгтэйн Парисын Сэйнэ Сэйнт Дэнист оршин суудаг байжээ. Улмаар хэргийн газарт эмэгтэйн гэр бүлийн хүн 45 настай Монгол эрэгтэй хүзүү, бугуйн тус газраа хутгалуулсан байдалтай байсан байна. Тэрээр даваа гарагийн өглөө хөршөөсөө тусламж гуйснаар хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу цагдаа нар ирэхэд өрөөн дэх тавилгууд дээр цус, ялгадасны ул мөр байсан бөгөөд хохирогч эмэгтэй газар хэвтсэн байжээ. Хохирогч халдлагад өртсөн, эсвэл нөхөр нь эхнэрээ хороогоод хохирогч мэт дүр эсгэж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment