8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол шуудан” ХК-ийг 20 тэрбумаар хувьчилж, ШЕЗ-ийн орон тоог 50 хувиар бууруулахаар боллоо

2016-11-04 10:53:31

 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов. Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, Эрдэнэт- Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжсэн юм. Түүнчлэн төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээр бүх шатны ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний урсгал зардлыг 27,762.0 төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргаад байна. Үүний зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр бууруулахаар боллоо.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment