8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-11-05 10:00:00

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. Ингээд та бүхэндээ ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7,8-нд өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment