Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хүмүүсийг өнгөрсөн жилээс эхлэн шинэ төмөр зам төслийн хэргээр шалгаж байгаа билээ. Хэрэг олны анхаарлын төвд байгаа энэ үед тус яаманд ажиллаж байсан зарим албан тушаалтныг хуулийнхан баривчилсан байна.
Тухайлбал, Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогт болон тухайн үед тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулан цагдан хорьсон байна.
Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилжээ
2016-11-04 12:03:00