8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Үгэнд нь орохгүй бол шоронд оруулна гэсэн

2016-11-04 12:47:00

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар АН-ын гишүүдээс эсрэг саналтай ганц гишүүн нь та. Үүнээс болж ямар асуудал үүсээд байна вэ?

-“Эрдэнэт” болон “Асгат”-ын 49 хувийг хууль бусаар УИХ-ын зөвшөөрөл авалгүй сонгуулийн өмнө 27 настай хүүхдэд шилжүүлж өгсөн. Оросоос шилжиж ирсэн 49 хувийг ард түмнээс асуулгүй Засгийн газар дангаараа дур мэдэн өгсөн үйл явдлыг Үндсэн хууль зөрчсөн, хулгайн шинжтэй үйл явдал гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн байр суурийг дэмжиж байгаа. Гэтэл Ц.Нямдоржтой адил байр суурь илэрхийллээ гэж АН, МАН-ын хэсэг олигархиуд Ж.Батзанданг намаас хөөх асуудлыг хөндөж тавьж байгаа. Намын бүлэг дээр Б.Пүрэвдорж тэргүүтэй хэсэг бүлэг этгээдээр дайруулж байгаа. Би нэг л зүйл хэлнэ. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчирхаж болдоггүй юм. 20 гаруй жил үргэлжилсэн энэ хулгайг зогсоох ёстой. 20 гаруй жил үргэлжилсэн төрийн өмчийг эрээ цээргүй завшдаг явдлыг зогсоохгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зарсан асуудлыг судлах ажлын хэсэгт сайн дураараа орох саналаа өгсөн. Намын эсрэг явлаа гэж АН-ын нөхдүүд Ж.Батзанданг намаас хөөх тухай асуудал ярьж яваа гэж дуулдсан. Хөөвөл хөөг. Би Монголын төлөө ажиллахаар УИХ-ын гишүүн болсон. Үндэсний хэмжээний асуудалд намчирхаж, нутгархаж болохгүй. Зөвхөн нам өмөөрөх гэж гишүүн болдоггүй. Монголын ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө язгуур эрх ашгийг төлөө зогсох ёстой.

-Таныг намаас хөөх санал хаанаас гарч байгаа юм бэ?

- Ер нь бол нэгдүгээр хүнээс гаралтай. БЗД-ийн намын хорооны дарга бол Ерөнхийлөгчийн хүүгийнх нь найз. Тэндээс Ж.Батзанданг АН-аас хөөх асуудал удаа дараа яригдаж байгаа. Үүний цаана хэн байгаа нь тодорхой. Тагнуул, хуулийн байгууллагаар Ж.Батзанданг дарамтлуулж чимээгүй болгох оролдлогыг Ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа.

- Ямар дарамт ирсэн бэ?

- Чимээгүй бай. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь бол хууль ёсны дагуу явагдсан гэж хэлж байгаа. Үүнийг би дарамт гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүний юу хэлэхийг хэн ч заахгүй. Гишүүн индэр дээр хэлсэн үгнийхээ төлөө өөрөө хариуцлага хүлээдэг юм. Өнөөдөр Монгол дарангуйллын шинжтэй тогтолцоо руу явж байна. Хууль хяналтын байгууллагын дарга нар нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Тэр хүчний байгууллагын цаана Ерөнхийлөгч зогсдог. Дээр нь МАН-ын хэсэг бүлэг этгээд, манай намын хоёр толгойлогч зогсдог.Үгэнд нь орохгүй бол шоронд оруулна гэж айлгадаг. Ийм явдал Монголд бий болсон байна

Тэр хүмүүст хандаж хэлэхэд хулгайн бүлэглэл Монголыг залгих гэж оролдож байна. хулгайн бүлэглэлийн эсрэг зогсож чадах эр зоригтой эх орончид Монголд олон бий гэдгийг тэр хүмүүст хандаж хэлмээр байна. Эх орончид олноороо төрж байгаа шүү.

- “Эрдэнэтээс өөр ямар нэг асуудлаар талцал болсон зүйл бий юу?

- АН таван намын нэгдэл учраас таван тийш харах тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ үндэсний эрх ашигтай холбоотой томоохон асуудал дээр АН, МАН нэгдээд явах нь зүйтэй.Ажлын хэсэг гаргаад шалгалт оруулна гэхэд манай нам орохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байгаа нь буруу. Орох ёстой. Шалгалтаа хийх ёстой. Дүгнэлтээ гаргах ёстой, хулгайд алдагдсан 49 хувийг эргүүлэн авч ард түмэндээ өгөх ёстой. Монголын ард түмэн зовж, шаналж, өлсөж байна. Магадгүй хэдэн дарга нар өлсөхгүй байж магадгүй. Манай Ерөнхийлөгч өлсөхгүй таргалж байж магадгүй. Энэ ард түмэн өлсөж байна. Үүнийг ойлгоочээ. Тэр хүмүүст хандан ард түмнээ өчүүхэн ч гэсэн бодооч гэж хэлмээр байна.

- Танай нам Засгийн эрх барьж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан. Та тухайн үед байр, сууриа илэрхийлж болоогүй юм уу. Эсвэл боломж байгаагүй юм уу. Одоо бүх асуудал шийдэгдсэний дараа таныг ингэж яриад байхаар хүмүүс янз бүрээр хардаж эхэлж байна?

- “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах асуудлыг нууцаар шийдсэн. Намын бүлэгт мэдэгдэхгүйгээр Засгийн газрынхаа зарим гишүүнээс нуугаад сонгуулийн өмнө УИХ-ын гишүүдийг эзгүйд шийдвэрлэсэн. Сонгуулийн дараа л уг асуудлыг мэдсэн. Би Ч.Сайханбилэг сайдад гомдоод байгаа юм. Яагаад уг асуудлыг намынхаа бүлэгт танилцуулж болоогүй юм болоо гэж.Ардын нам ариун нандин нам биш. Олон алдаа завхрал гаргаж байсан. Гэхдээ өнөөдөр Ардын намын зарим гишүүд “Эрдэнэт”-тэй холбоотой хулгайн асуудлыг нэг тийш нь болгоё гээд явж байна. Үүнийг нь дэмжих хэрэгтэй. Энэ улсыг аврахын тулд зөв сэтгэлтэй хүмүүс нь нэгдээд явах ёстой гэсэн байр, суурьтай байгаа.

- Өөрт тань намаасаа гаръя гэсэн бодол байна уу?

- Намаас гарах тухай ойлголт байхгүй. Ардчилсан намд би элссэн. Энэ намынхаа төлөө зүтгэж байгаа. Ардчилсан нам ардчилсан үзэл санаан дээрээ ирэх ёстой. Энэ намыг ардчилалынхаа төлөө зогсож чадахгүй байна гэж харж байгаа. Ардчилалын үзэл санаа зөв байхад Ардчилсан нам буруу тийшээ яваад байна. Ардчилсан нам, ардчилсан үзэл хоёр нэг шугам дээр зогсох ёстой. Үүний төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ. Гэхдээ Ардчилсан намын толгойд суугаа хэдэн олигархиуд Ж.Батзанданг гадуурхаж энэ намаас хөөх гэж их хор найруулж байгааг би мэдэж байна.

- Таньтай ижил байр, суурьтай хүн танай намын бүлэгт хэр олон байгаа вэ?

- Манай намын бүлгийн ихэнх гишүүд дарамтад орчихсон айдастай байгаа.
Асуудлыг эрүүлээр хардаг хүн цөөн болж. Нөгөө залуусын хэлдгээр доороосоо чангааж, зулгаадаг зүйлтэй болчихсон байна. Эр зоригтой бай гэж би улс төрчдөд хэлж байгаа. Зарчимтай, алсын хараатай бай гэж биднийг сонгосон. Биднийг авлигач, хулгайн бүлэглэлд нэгдэн орж хулгай хий гэж сонгоогүй. Эрхэм түшээд минь, хууль хяналтын байгууллагын эрхэм нөхдүүд минь. Одоо дарга нар нь нийлж хулгай хийдэг боллоо. Үүнийгээ болих хэрэгтэй. Монголоо аваръя гэвэл бид зарчмын талд гарах хэрэгтэй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд гарч, өвөг дээдсийнхээ сургуулийг санах хэрэгтэй.

ТА НАР НАМАЙГ НАМААС ХӨӨЖ ЧАДАХГҮЙ ЭЭ

- Есөн гишүүнтэй Ардчилсан намын бүлэг таныг хөөчихвөл энэ бүлгийн оршин тогтнох нөхцөл байдалд хүндхэн асуудал тулгарна. Таны оронд өөр нэг хүн оруулж ирэх асуудал яригдаж байгаа болов уу?

- Бүлэг дээр ийм шийдвэр гараагүй байгаа. Ардчилсан намын нөхдүүд доод, дунд бүр олигархийн түвшинд Ж.Батзанданг хөөчих өө гэдэг яриаг гаргаж байгаа. Тэд чадахгүй ээ. Ардчилсан намаас хөөж болно оо. Би Монголын Ардчилсан нам, улс орныхоо төлөө эцсээ хүртэл явах болно. Ж.Батзанданг Ардчилсан намаас хөөчихөөр асуудал шийдэгдэхгүй. Би Ардчилсан намын төлөө бус Монголын ардчилалын төлөө явна гэдгээ байнга хэлдэг. Ардчилсан намыг ардчилалын замд нь оруулахын төлөө би явна.

- Таныг бүлгийн есөн гишүүнийхээ тоон дээр тоглолт хийгээд МАН-ынхантай нэгдэх нь гэсэн хардлага зарим хүмүүст байгаа байх?

- Монгол Ардын намын бүлэг 65 гишүүнтэй. Ж.Батзандан тэдэнд хэрэггүй. Ардчилсан нам есөн гишүүнтэй. Тэр есөн гишүүн нь зөв зарчимтай, шударга үнэний талд зогсох ёстой. Харин хулгайн бүлэглэлийн талд зогсвол би эсэргүүцэх л болно. Би хулгайчдыг дагах дургүй. Шуудхан хэлье би хулгайг сөрнө.

- Та байнгын хорооны хурал дээр Б.Пүрэвдорж гишүүнийг хулгайч, луйварчингаар нь дуудсан?

-Б.Пүрэвдорж гэдэг хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуурай дүү, хамаатных нь хүүхэд. Тэр өөрийн толгойгүй, хүний үгээр явдаг хүн.

- Таныг УИХ-ын гишүүний нэр хүндэд халдсан гэж үзэж болох юм?

- Би хэлсэн үгэндээ эзэн болдог хүн.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хөх чоно
Ж.Батзандан чи үнэхээр түмний төлөө тэмцэж байгаа юм бол С.Жавхлантай нэгд түмэн олон чинь түрэе тэгээд л эх ороноо хулгайч,луйварчидаас цэвэрлэе. Нутгийн ах Д.Сүхбаатарынхаа түүхээр омогш
2016/11/16 202.179.31.103
өвөө
Батзандан миний дүү зөв ярьдаг, зөв шүүмжилдэг, даан ч олонх чамд дургүй байна. Чамд тэд нар шиг "шунал" алга даа. Өөрийн бодолдоо тууштай тэмцээрэй
2016/11/07 103.212.116.40
хувьсгалч
1989-90 онд талбай дээр нусаа татаад, хөдсөн дээлтэй хэвтэж байсан "ардчилагчид" 25 жилд яаж хөрөнгөжив, ард түмэндээ зааж өг, хулгай, луйвраа боль. Одоо болно доо.
2016/11/07 103.212.116.40
сонгогч
Батзандан гишүүн шиг "өөрийн толгой"-той төрийн түшээдтэй бол ч Монголын ард түмэн "сэтгэл амар, мөнгөний боол" болохгүй амьдарна даа. ..
2016/11/07 103.212.116.40
emee
Batzandan minii huu ugend ni orj bai .emee ni huudee hairtai shuu.butgii zur uu.
2016/11/06 27.123.214.86
ард
амжилт хүсье
2016/11/06 202.9.41.77
lav l batzandan bish
za da Batzandan odoo l shudaraga bolj gene. er ni joohon setgeliin hodlol ni dendsen humuus bdag gesn shuu bid 01.07.2008 hezee ch martahgui bmaar l yum
2016/11/06 23.27.44.129
zocnin
UIH-iin gishuun Batzandang gemjij baina.
2016/11/06 49.0.186.125
Иргэн
АН түүнийг хөөж чадахгүй л болов уу. Хөөвөл Наранхүү МАН-д ороод АН бүлэггүй болчихно ш дээ?!?!
2016/11/06 139.5.219.85
gantig
Yaaj shydraga bh yum.2008 7 1nd ene umhiirsen al olon tvmniig yaaj yrialan dyydlaa.vr dvnd n 5 hvn mand alyyla bizde. Amia tawiad vhlee gd an ryy orsiin.tm shydraga yum bol 7s 1 ychirig olj ug l duu.s
2016/11/06 103.57.92.220
Nara
Shudraga ard tumen tanii ard demjij bgaa shuu bidnii umnuus unenii duu hooloi bolj bgaad talarhaj bna
2016/11/05 103.229.121.155
Erka
Batzsndsn uuriiguu l hamgaaluulaad AN-d orj Magnain tuluu yu ch duugarahgui gulug zan gargaj bsusniig ard tumen medne
2016/11/05 202.9.42.25
Erka
Batzandangiin shudarga gej yu baudgiin Uyanga Batzandan Ganbaatar 3 bol shantaajchin hudlaa nuhduud harin Nagnai bol uur shudarga Batzandan Magnaig shorond nudee haraagui boltol temtdej baihad
2016/11/05 202.9.42.25
tulga
Shudarga zaluu amjilt husie.
2016/11/05 123.254.213.176
zochin
Bitgii hudlaa yari chamaig shorond hiij yaadgiin hudlaa baatar boloh gesen shizo chantaajchin
2016/11/05 122.201.31.182
ЯА ЯА
ДАРАНГУЙЛАГЧ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛЖ ДЭЭ. МӨНГӨНИЙ ЭЗЭН.
2016/11/05 202.126.91.156
Irgen
Ene teneg odoo boliosoi. Shal hudlaa tsaraitai shudarga tsarai gargah geed yadchihsan ichmeer hun bee.. Jujig tavisan amitan. Hoovol taarna. Enuugeer yadgiin.
2016/11/05 76.28.221.233
zochin
Chi muu AN iin buyand udii zeregtee yavaa bizdee xun muutai shaar vee.Chinii shudraga gej haashaa harsan yum baidag yum be.
2016/11/05 122.201.31.182
Jagaa
1990 one Anh ardchilsan huwisgal garch ehelj bhad l ene elbegdorjiig oliggui busdiinhaa ard nuugdaj uldsen,taaruuhan sanaatai hun ymdaa gej bodoj ywdag bsan yg l bodsonoor l bolj bna da
2016/11/05 69.143.4.79
зочин
Батзандан өөрөө ч ах дүү хамаатангаа төрийн албанд чихчихээд , ийм жижиг асуудлаар од болох гээд зүтгэв.Харамсалтай.
2016/11/05 66.181.190.88
mng
luivar hiigeed shorond oroh gej bhdaa AN-d guij orj ami garsanaa martchihaj!neg muu ner tur huusun novsh l yum bna1
2016/11/05 31.209.204.28
Usa
Batzandan ooroo bas hulgaich baijeej yu hudlaa hutsaad baigaa yum ve?
2016/11/05 98.228.94.79
Zorigo
Ta nar yahaaraa avch ashiglaj idej uuj hulgai hiij boldog ard tumen yahaaraa yadarch zuderch ulsuj zovoh yostoi yum be huzuugui nugdaisan hoshnogo min ee hariu heleedeh.alnaaa chamaig gichii min.
2016/11/04 66.181.191.177
Munkhu
Elbegee lalaraa bolioch.chamaig buudaad alchmaar sanagdaad bdag bolchihloo shu.nadtai adilhan hen negen aaviin huu cham metiin pizdanuudiig alchihaj chadna shdee.hohi chin bolno shuu gej helmeer bna
2016/11/04 66.181.191.177
duurii
Zuitei.sain temzeed 49 huviig zalilj avsan humuusiig il gargaad ard tumnii umch hurungiig buzaagaad avaad uguurei. Olon tumen demjij bnaa.
2016/11/04 103.229.123.30
ereen
horlogdochih vii dee. hairan zaluug hamgaaltsgaayaa.zandan bolgoomjtoi baihad iluudehgui shuu...
2016/11/04 61.134.100.222
шинэ нам
Дэмжиж байна. АН,МАН,МАХН гээд бүгд авилга чхулгайч, луйварчдаар дүүрсэн байна. Энэ намууд монгол орныг хөгжүүлж чадахгүй. Шинэ нам байгууль.Уянга, Ганбаатар нар шиг хөгийн нам биш шүү.
2016/11/04 103.26.193.89
ангууч
Дэмжиж байна.ард түмний талд шударгаар зогсож чаддаг зоригтой хулгай хийдэггүй эрчүүдээ бид хайрлаж хамгаалах ёстой.Монгол улсын иргэд бид арай л хүлцэнгүй ноомой байгаа шүү.
2016/11/04 182.160.40.142
ezen
ene toriin deer garsan oligarhuudiig barivchlaad shalgaad horih tiim mehanizm baidagguim bhdaa arail dendvv davarch bshdee pizdakuud
2016/11/04 43.228.131.172
moriton mongol
Bitgi buuj uguurui guiya
2016/11/04 112.72.11.112
Монгол хүн
Зөв ингэж шударга үнэний төлөө явдаг хүмүүс энэ төрд хэрэгтэй байна Битгий бууж өгөөрөй наад лаларууддаа
2016/11/04 92.149.130.108
зочин
арай ч дээ элбэгдорж гуай? та эх орноо гэсэн бүхнийг шоронгоор айлгадаг ажилтай болжээ та огцрох болжээ?
2016/11/04 182.160.34.204
ИРГЭН
БОЛЬЁ ОО
2016/11/04 59.153.112.203
Зочин
Зөв. Юунаас ч бүү ай. Чамайг олон хүн дэмждэг. АН-ы новш царайлсан удирдлагууд чиний үнэн үгнээс үхтлээ айдаг
2016/11/04 202.5.196.33
Иргэн
Батзанданг Монголдоо л шударга гэгдэх хүний нэг гэж боддог шүү
2016/11/04 202.5.196.33
Дэмжигч
Батзанданг дэмжиж байна. Луйварчидын толгойлогч, загалмайлсан эцэг Элбэгдоржийг даруй огцруулах цаг болжээ. Эх орноо гэсэн сэтгэлтэй Батзандан, Нямдорж, Энхбаяр нарыг дэмжиж Элбэгдоржийн толгойлсон МА
2016/11/04 199.212.87.12
Зочин
Одоо ч энэ хүнийг дарамталж өгнө дөө. Яанаа. Ард түмэн минь дэмжиж байгаагаа сөйн илэрхийлэхгүй өол зоримогийг нь түүгээд дуусгана шүү.
2016/11/04 202.179.25.124
Ch.Gan
Batzandan gishvvniig 100huvi demjij baina. Elbehdorj tergvvtei luivarchid toriin ner bariad huuliin baiguullagaar hvssen shiidveree garguulj l baig .tsag ni bolohoor huuli
2016/11/04 202.9.42.5
zoigoo
batzandangiin 100 huv zuvshvv,ardchilsan nam odoo luivarchdaasaa salah tsag bolsondoo
2016/11/04 202.179.29.8
зочин
Нямкагийн туслах дүрд тоглосон шүү.
2016/11/04 202.9.42.28
ламбаа
АН-аас хөөгдөж элбэгдоржийн шоронд орвол харин ч ард түмэн шууд хамгаална. элбэгдорж тэргүүтэй олигархиуд галзуурч байна шүү
2016/11/04 182.160.36.156
Zorig
Unen ene nuhur eruul uvchtei medegdehgui uneheer balai amitan ter nyamkatai hutlultsuud ardiin baatar bolohgd bgaa yum uudaa
2016/11/04 202.9.42.78
nana
eruul ovchtein medegdehgui bgaa umaldaa daan ch oilgohgui bna eeljit balairal shuu humuusiin tolgoi erguuleed l bna
2016/11/04 122.201.17.6
Baatar
Batzandang iim l bolohoor ni demjdeg sh dee. Bitgii shantraarai. Ardchilsan nam bish gehed Ard tumen ni chamaig demjij baigaa.
2016/11/04 122.201.24.171
1
Demjij bna
2016/11/04 203.91.119.36
+
za duu mini nutag oron aav eejiigee bodson cn neg iimerhuu er zorig gargah baih gej boddoj yavdag olon hun bii shuu hun bolj tursnii gaviaya ni chin unensh shudarga saihan baih hun oysnii cnanar bn
2016/11/04 122.201.31.100
ganaaa
demjdeg shuu. oorooroo baidag chini taalagddag
2016/11/04 103.9.90.98
Зочин
Батзандан бол дарга дагаж далдагнагч биш.Одоогийн Ардчилсан намаас хөөгдөх бол нэр төрийн хэрэг.
2016/11/04 203.91.115.40
АРДЧИЛЛАА АВАРЯА
БАТЗАНДАНГ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА. ЭЛБЭГЭЭ ДААНЧ ДЭЭ. ЮУН АРДЧИЛАЛ ГЭЖ ЯРИХ ВЭ. ЭЛБЭГЭЭ БОЛ АЙН РДАГ ШИЛДЭГ ЛУЙАРИН Л ХҮН. ЭНЭ ХҮН МОНГОЛЫН АРДИЛАЛД ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭСЭН ОДОО УЛС ТӨРӨӨС ХОЛДОЖ ҮЗ.
2016/11/04 103.229.122.241
deirbat
zub demjij baina ,zorigtoi zarchimtai hun amjiltand hurne gej itgej baina
2016/11/04 202.179.29.100
иргэн
Зөв ярьж байна. Ойлгомжтой луйвардчихсан. Ер нь мэдээлэл дээр суудаг бүх албан тушаалтнууд буруу гэдгийг нь мэдэж байгаа. Ганцхан дуугарах гэхээр доороос нь чангаах юмтай гэж хэлж байгаа нь ортой.
2016/11/04 202.179.16.207
зочин
Намынхаа даалгавар биш ард түмний эрх ашгийг эрхэмлэн гэж хэлдэг ардын намын гишүүн нямдоржоос өөр байхгүй байх шүү
2016/11/04 202.70.46.235
amaraa
Zub hvn shvv iim hvmvvsiig demjeed ugmuur bn . Uragshaaaa. Amjilt
2016/11/04 202.170.84.82
Урал
ОНЦ
2016/11/04 112.72.11.102
zochin
batzandan gishuun shig shudarga zorigtoi eh oron ard tumnee gesen humuus olon garch ireesei. 2namiin oligarhuudiig tenger nirgeg .zavaan zombinuud tamdaa unaasai.
2016/11/04 202.9.42.79
zochin
zuv bodoltoi zaluug demjij baina. zaluuchuud zorigtoi baih heregtei. ingej chadval mongol hughinu
2016/11/04 124.158.88.11
Zochin
Ah nartaigaa hamt nam damnaj bie uneleed limite duusaj bna da odoo bolno chinii high limite hudlaa shaaj bie unelj amidrahaa boli
2016/11/04 103.26.193.230
zochin
BATZANDAN BOL SHUDRAGA ENDER MEDLEGTEI HKUN HKARAGDDAG. BZD ICHEECHEE TER SONGUULIAR MENGE TARAAJ BGAA BICHLEGEE HKARAACHEE. ENE PUREBDABAA GEDEG
2016/11/04 103.26.194.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment