8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын 200 гаруй иргэн хятадад цасанд боогджээ

2015-11-09 18:24:00

БНХАУ-д их хэмжээний цас орны улмаас Бээжингээс Эрээн рүү зорчиж явсан Монголын иргэд Жин-Тэй тосгоны ойролцоо цасанд боогдож, гурав хоног саатжээ.  Нийтдээ 200 гаруй монгол иргэн цасанд боогдсоноос зарим нь Жин-Тэй тосгонд ирсэн бол зарим нь автобусанд хоноглож байгаа гэнэ. Энэ тухайгаа монгол иргэд ар гэрийнхэндээ мэдэгдэж, улмаар Гадаад хэргийн яамныхан зохих мэдээллүүдийг авснаар ажилдаа орсон байна. Хятадын талаас хоёр долоо хоног цас үргэлжлэн орно гэж мэдээлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл