8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль зүйн байнгын хороогоор "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоо асуудлыг хэлэлцлээ

2016-11-04 13:40:47

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 92.9 хувийн саналаар дэмжин, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болжээ.

 Дараа “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” болон “Монгол Улсын Үндсэн Хуулийн  Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Мөн үүнээс гадна Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан холбоотойгоор уг асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, О.Батнасан, Ж.Батзандан Б.Дэлгэрсайхан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд санал нэгдлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment