8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Гуя дагаж хүзүү гэгчээр юун "Казиногийн хууль" ороод ирчих вээ

2016-11-04 13:59:05

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуулийн төслийг өргөн барилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж Сангийн сайд хариулт өглөө.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монголчууд машин угсраад гаргая гэхээр болдоггүй. Яагаад гэвэл гаалийн татвар нь хэрээс хэтрээд байна. Нөгөө л ярьдаг л юмнууд нь яваад байна. Энэ хөтөлбөрийг хийе гэж байгаа юм бол наад зах нь ямар үйлдвэр, тоног төхөөрөмж байна, тэрийг яаж зах зээлд оруулах вэ гэдгийг ярьмаар байна. Юун казино энэ дотор ороод ирэв ээ, казино энэ хоёр юугаараа холбоотой болчихож байгаа юм бэ, гуя дагаж хүзүү гэдэг шиг юм яваад байна л даа. Бид нар өнөөдөр хар тамхиа хянаж чадахгүй байгаа шүү. Энэ нь маш том үндэсний аюулгүй байдлын хэмжээнд орчихсон байгаа. Саяхан казиногийн асуудлаар мөрийтэй тоглосон нөхдүүдийн хэрэг гарсан. Хууль бус мөнгийг хянаж чадахгүй байна. Жилийн жилд л казино гэж юм орж ирэх юм. Казино, эдийн засгийн хүндрэл хоёр чинь тусдаа асуудал л даа. Казиногийн хууль ямар ашигтай болоод ийм юм ороод ирчихэв ээ хэмээн Сангийн сайдаас асуулт асууллаа. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн Казиногийн хууль яагаад ороод ирэв ээ гээд байх юм, түрүүчийн Засгийн газар энэ хуулийг өргөн барьчихсан байсан шүү дээ.Засгийн газар татарын хуулийг татаж авч байгаа шалтгаан бол хэлэлцүүлэг хийх явцад дахиад ес орчим салбар нэмэгдсэн. Орлого 2017 онд буурах эрсдэл үүссэн учраас буцааж татаж авсан. Миний хувьд тэр барилгын материалын салбарын хүрээнд нэр явагдаж байсан. Гэхдээ би барилга угсралтын компаний ажил хийж байсан нь үнэн. Надад ямар нэг ашиг сонирхлын зөрчил байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй гэсэн
2016/11/05 202.131.231.26
зочин
Худлаа ярихад хариуцлага гэж байдаг юм шүү дээ
2016/11/05 66.181.190.88
  • Recent
  • Most Read
  • Most Comment