8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний цас орохыг анхаарууллаа

2016-11-05 12:25:53

Өнөөдөр нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсч болзошгүйг анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Төв болон баруун аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө,  Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус хүйтэн байна гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл