8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр хувьчилхаар боллоо

2016-11-06 10:40:00

2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон нэг ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор ирэх оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90.758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болов.

Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20 тэрбум төгрөгөөр, "Эрдэнэт- Булган" цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилж, 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх өмч хувьчлалын орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл