8o
Улаанбаатар хот
mobile menu

Прокурорын цалин нэмэгдүүлэхийг дэмжлээ

2016-11-05 14:03:00

Өчигдөрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүд, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүдээс санал гараагүй учир Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг эхлээд сонслоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын их хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулахад гишүүн Х.Баделхан, Ж.Батзандан нар тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн үг хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тогтоолын төслийг дэмжиж байна. Ялангуяа прокурорын байгууллагын цалинг нэмэхийг дэмжиж байна” гэсэн бол Ж.Батзандан “Энэ өөрчлөлтөөр прокурорын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх юм байна гэж ойлгосон. Үүнийг дэмжиж байна. Цалин нэмнэ гэсэн нь сайн ажил гэсэн хэрэг байх. Энэ батлагдвал прокурорын байгууллагыг дэмжих шийдвэр УИХ-аас гарч байна гэсэн үг” хэмээн саналаа хэллээ. Санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Дараа нь, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулж, тус Байнгын хорооноос гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос санаачлан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж дууссанаар УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
муу долигоносон Мангарууд. тэрнийхээ оронд багш, эмч нарын цалинг нэмээч.
2016/11/07 150.129.141.36
  • Recent
  • Most Read
  • Most Comment