8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон залууг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2016-11-05 14:50:00

Өнгөрсөн 10-р сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга болсон залууг ар гэрийнхэн нь хайж байна. Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчныхаас 22 настай залуу алга болжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээралга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ. Одоогоор тус нуурын ойр орчмыг нь самнан хайж, нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл