Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 303 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 224 дуудлага бүртгэгдсэн байна.Үүнээс Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осолхэргээсурьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Ноён хурд ХХК-ны хойд замд Мяралзаа ХХК-ны H.Aero Cityмаркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Н жолоочтой авто машинтай мөргөлдөж 27 настай эмэгтэй Н гэмтсэн байна.ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Тэмээтэй хөшөөний зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 14 настай эрэгтэй О-г мөргөж гэмтээжээ.