8o
Улаанбаатар хот
mobile menu

Угсармал орон сууцыг дулаалах хөтөлбөр боловсруулна

2016-11-05 16:20:00

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хуучны угсармал орон сууцуудыг дулаалах хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна 
Өнөөдөр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Bazaltwool” группын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, дээрх хөтөлбөрийн талаар санал солилцсон байна. Тэрбээр,  "НЗД-ын мөрийн хөтөлбөрт угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилт тусгасан. Тиймээс Захирагчийн ажлын албанаас 5-10 жилийн хугацаанд бүх угсармал орон сууцыг дулаалах хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байна. “Bazaltwool” групп орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулвал эх орондоо үйлдвэрлэсэн, чанартай хавтангаар дулаалах боломж бүрдэнэ. Хотын удирдлагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллана” хэмээв. 

"Bazaltwool” групп нь угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, гадна фасадыг дулаалах хавтан үйлдвэрлэх технологи бүхий шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа аж. Нийслэлийн иргэдийг дулаан, тохилог орон сууцанд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, угсармал барилгын дулаан алдаглыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудттай хамран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Ярихаасаа илүү яаралтай ажил хэрэг болгомоор байна.Хуучны угсармал орон сууцтай иргэд өвлийг маш хэцүү өнгөрөөж байна.Хүйтний эрч чангараад ирэхээр тасалгааны хэм 15 аас бараг доошоо орж гадуур хувцас
2016/11/05 182.160.3.81