8o
Улаанбаатар хот
mobile menu

Дарханы замд таван иргэн ор сураггүй алга болжээ

2016-11-06 19:41:00

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газраас “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/,  Т /19 настай, эмэгтэй/ нарын  таван хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж. Иймээс иргэдийг холын замд явахдаа цаг агаарын байдлыг харж, сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл