8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно

2016-11-06 19:52:47

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч  хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгой анхааруулж байна.

Энэ сарын 7-ны өдөр буюу маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, ирэх долоо хоногийн лхавга гаригт буюу энэ сарын 9-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ирэх мягмар гаригт Алтайн уулсаар, лхагва гаригт ихэнх нутгаар секундэд 14-16 метр, пүрэв гаригт Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 5-10 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР:  Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 7-9  градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл